M.A.C Кейтлин Женнертэй дахин нэг удаа хамтарлаа

Finally Free

Кейтлин Женнертэй хамтран гаргасан Finally Free уруулын будаг тун амжилттай борлуулагдаж дууссан тул M.A.C брэнд ээлжит хамтарсан бүтээгдэхүүнээ танилцуулахаар шийдлээ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард M.A.C брэнд трансжендер хөдөлгөөний дэлхийн хамгийн алдартай, тод бэлгэ тэмдэг болох Кейтлин Женнерийг Finally Free нэртэй уруулын будгийнхаа нүүр царайгаар томилсныг та санаж байгаа байх.

Уруулын будаг нийт 1,3 сая долларын орлого авчирсан бөгөөд бүх орлого M.A.C-ийн нэрэмжит трансжендерүүдийг чиглэсэн ДОХ-ын санд шилжин орсон юм. Ийм өндөр амжилт олж чадсан брэндийн хамт олон Finally Free косметикийн шугамыг өргөжүүлэхээр шийдэж, нунтаг пудр, нүдний тень, хиймэл сормуус, хоёр өнгөт хацар өнгөлөгч ба уруул өнгөлөгч гэх зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд танилцууллаа.

АНУ-д өнөөдөр худалдаанд гарч буй шинэ цуглуулгыг мэдээж хэрэг Кейтлин Женнер төлөөлөх болно.

Buro.Mongolia

2017-01-05, 11:00

  • Зураг: