M.A.C “Цөмөөхэй”-гээс сэдэвлэсэн цуглуулга гаргалаа
M.A.C брэнд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, зул сарын цуглуулга танилцуулж байна
Брэндийн зул сарын цуглуулга нэлээд өргөн хүрээтэй болсон байна. Уруулын будаг, нүдний тенийн иж бүрдэл, нүдний харандаа, хацар өнгөлөгч, гялалзуулагч нунтаг, хайлайтер, тинт, хумсны будаг, багс гээд эмэгтэй хүнд хэрэг болж болох бүхий л косметикийн бүтээгдэхүүнүүд уг цуглуулгад багтсан байна. "Цөмөөхэй" цуглуулгын үндсэн өнгөд, ягаан, амтат зефирний цайвар ягаанаас эхлээд бараг улаан гэж хэлэм ханасан ягаан туяанууд оржээ.
M.A.C-ийн нүүр хувиргагчид энэ удаагийн төсөл дээр ажиллахдаа, зул сарын уур амьсгалтай хүүхдийн тоглоомуудаас санаа авсан байна. Цуглуулга арванхоёрдугаар сард худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт