Maison Margiela хоёр шинэ үнэртэн бүтээлээ

Ээлжит дурсамжууд

Replica сүрчгийн цуглуулга хоёр шинэ үнэртнээр нэмэгдлээ. Нэг нь By the Fireplace гэх хүйсийн ялгаагүй сүрчиг бол, нөгөөх нь бүсгүйчүүдэд зориулсан Lipstick On сүрчиг

Maison Margiela-гийн эртний дурсамж сэргээсэн Replica цуглуулгад хоёр шинэ үнэртэн нэмэгдлээ. Тэдгээр сүрчгийн савалгаа бүр дээр үйлдвэрлэсэн он, хот ба санааны эх үүсвэр бичигдсэн бөгөөд цуглуулгын бусад бүтээгдэхүүний ижил эмийн сангийн шилэн савыг санагдуулна.

Maison Martin Margiela By the Fireplace бол дулаан, модны аястай атлаа бага зэргийн сэрүүн мэдрэмж төрүүлдэг сүрчиг юм. Уг сүрчгийг бүтээхдээ дизайнер Францын Шамон хотын 1971 оны цас ихтэй өвлийг дурссан гэнэ. Найрлагын суурьд модны баялаг үнэр орсон бөгөөд түүний зэрэгцээ илт сэрүүн аястай нэгэн нууц орц багтсан байна.

Maison Martin Margiela Lipstick On бол бага зэргийн эртний аястай, дорнын зөөлөн үнэртэй сүрчиг юм. Сүрчгийн санааг 1952 оны Чикаго хотоос авсан ба найрлагын гол дүрийг уруулын будгийн үнэр гүйцэтгэжээ. Найрлагад нил цэцэг ба цахилдаг орж, дээрээс нь ваниль ба тонка шошны аяс нэмэгджээ.

Ө.Тодгэрэл

2015-11-25, 08:00

  • Зураг: