Дэлхий даяар Marc Jacobs-ын шинэ сүрчгийн худалдаа эхлэх зуур интернет сүлжээнд уг сүрчгийн Адриана Лима оролцсон шинэ сурталчилгаа тархлаа
Марк Жейкобс ба Адриана Лима нар хамтрах гэж буйгаа зарласнаас хойш бараг хагас жил өнгөрлөө. Эхлээд хамтран гаргасан сүрчгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хүрсэн бол одоо сурталчилгаа нь гараад байна.
Бидний санаж байгаагаар тухайн үед Жейкобс шинэ Decadence үнэртний илэрхийлэл болсон эмэгтэйг маш тачаангуй хэрнээ чамин хэмээн дүрсэлж байсан. Харин одоо сурталчилгааг үзэхэд түүний хэлсэн бүгд үнэн бололтой.
Шинэ сүрчгийн бүтээгч Анни Бузантин найрлагад нь болгарын сарнай, арабын мэлрэг цэцэг, нил цэцгийн үндэс, цахилдаг болон чавга оруулсан гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт