Меган Марклын хэрэглэдэг косметикийн бүтээгдэхүүнүүд

Бүрэн жагсаалт

Allure сэтгүүл Сассексын гүнгийн авхай Меган Маркл арьс арчилгаа болон нүүр будалтандаа ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг талаар маш дэлгэрэнгүй нийтлэл гаргажээ. Тус хэвлэлийн сэтгүүлчид Меганы өгсөн бүх ярилцлагыг шүүж, түүний хэрэглэдэг хэмээн дурдаж байсан бүх бүтээгдэхүүнүүдийг цуглуулсан байна. Ингээд Меганы косметикийн уутанд юу байдгийг хамтдаа харцгаая.



Гүнгийн авхайн арьс арчилгааны иж бүрдэлдThe Body Shop брэндийн цайны модны тос (үүнийг Меган арьсан дээрх жижиг үрэвслүүд дээр хэрэглэдэг байна), Tatcha-гийн ферментийн гаралтай цэвэрлэгч нунтаг, Fresh брэндийн уруулын тос, арьс гөлийлгөх үүрэгтэй Jan Marini брэндийн гиалуроны хүчилтэй серум, Revitalash-ийн сормуус урт болгодог серум багтдаг байна. Харин биеийн арьсандаа Меган энгийн супермаркетуудад борлуулагддаг Nivea Skin Firming Hydration лосьоныг хэрэглэх дуртай аж.

Косметик бүтээгдэхүүнүүдийн хувьд гэвэл Меган Маркл Maybelline New York Lash Sensational Luscious гэх боломжийн үнэтэй атлаа үр дүнтэй сормуусны будаг, RMS брэндийн чийглэг эффекттэй Living Luminizer хайлайтер, M.A.C брэндийн Teddy өнгөтэй нүдний харандаа, YSL Touche Eclat гэх өө дарах ба гэрэлтүүлэх үйлчилгээтэй хосолсон бүтээгдэхүүн, Diorshow сормуусны будаг, Make Up For Ever HD Powder нунтаг пудр, Charlotte Tilbury брэндийн Very Victoria өнгийн матт уруулын будаг, алдарт Nars Orgasm хацар өнгөлөгч болон Laura Mercier брэндийн будагны суурь болгон тавигддаг праймерыг хэрэглэдэг байна.

Buro.Mongolia

2018-06-27, 16:00

  • Зураг: