Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн

Загварын шоунууд дээр ажилладаг мэргэжилтнүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Bioderma брэндийн мицеляр ус



Эмзэг болон асуудалтай арьсанд тохиромжтой энэ бүтээгдэхүүн нь худалдаанд гарсан даруйдаа амжилтанд хүрсэн. Арьс хуурайшуулдаггүй, нимгэн давхарга үлдээдэггүй мөн спирт агуулдаггүй Bioderma-гийн мицеляр усаар ямар ч будгийг арилгаж, арьсыг цэвэрлэх боломжтой.

M.A.C брэндийн гель бүтэцтэй нүдний контур



Ихэнх нүүр хувиргагчдын тогтмол хэрэглэдэг энэ контур нь усанд тэсвэртэй, хэрэглэхэд хялбар, нүдний тенитэй уусах боломжтой, зөөлөн бүтэцтэй гээд олон давуу талтай. Мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнийг муур хэлбэрийн контур зурах, нүд хүрээлэх гэх зэрэг олон байдлаар ашигладаг байгаа.

Embryolisse брэндийн тос хэлбэрийн баяжмал



Энэ бүтээгдэхүүн нь чийгшүүлэгч тос, праймер ба маскны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай. Хөнгөн бүтэцтэй атлаа арьсыг сайтар чийгшүүлдэг уг баяжмалын найрлагад ши тос, шар буурцгийн уураг, зуун наст ордог байгаа.

Maybelline брэндийн уруулын тос



Maybelline уг тосыг олон өнгө, ба бүтцийн сонголттойгоор гаргадаг ч, мэргэжилтнүүд цэнхэр өнгийн савлагаатайг нь илүүд үздэг. Уруулын будаг түрхэхийн өмнөх праймер, гялалзсан ширхгүүдийг тогтоох цавуу болон хөмсөгний хэлбэржүүлэгч хэлбэрээр ашиглаж болох энэ бүтээгдэхүүнийг нүүр хувиргагч Ядим Карранц Jason Wu-гийн загварын шоунд зориулан моделиудын зовхин дээр түрхэж байсан удаатай билээ.

Maybelline брэндийн сормуусны будаг



Maybelline-ийн энэ будгийг олон давхарласнаар сормуусыг өтгөн бөгөөд урт болгох боломжтой. Сормуусны ширхэг бүрийг сайтар бүрхэж, бөөгнөрөл үүсгэдэггүй уг будгийг ашиглахдаа төрөл бүрийн хэлбэртэй нэмэлт сойзнууд ашиглаад үзээрэй.

Lucas' Papaw брэндийн уруулын тос



Хамгийн анх арьсны түлэгдлээс эхлээд экзем хүртэлх хүнд нөхцөлүүдийг анагаах зориулалттай гарч байсан папайя жимсний хандтай энэ тосыг олон мэргэжилтнүүд онцолдог. Хөнгөн бөгөөд наалдамтгай бус бүтэцтэй уг уруулын тос нь бага зэрэг вазелинтай төстэй санагдана.

Tom Ford брэндийн гэрэл сүүдэр



Арьсанд зөөлөн уусаж, байгалийн гэрэл сүүдэр бий болгодог энэ бүтээгдэхүүн нь ердөө хоёр өнгийн сонголттой үйлдвэрлэгддэг байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний цайвар ба бараан өнгийг хооронд нь хольсноор хүссэн туяагаа гаргаж авах боломжтой юм.

M.A.C брэндийн уруулын будгийн иж бүрдэл



Тослог бүтэцтэй энэ бүтээгдэхүүнийг зөвхөн уруулын будаг гэлтгүй мөн хацар өнгөлөгч, хайлайтер хэлбэрээр ашиглаж болно.

Avène брэндийн будаг бэхжүүлэгч ус



Нүүр будалтыг бэхжүүлж, арьсыг чийгтэй болгодог энэ усыг мэргэжилтэн бүр хэрэглэж заншсан байдаг.

Giorgio Armani брэндийн суурь крем



Ямар ч төрлийн арьсанд тохирдог энэ крем нь маш нимгэн, байгалийн бүрхүүл бий болгодог. Мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнийг заримдаа чийгшүүлэгч тос, нэмэлт суурь крем гэх зэрэг бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэдэг байгаа.

Buro.Mongolia

2017-07-31, 17:00