Рэи Кавакубогийн этгээд хэв маяг
Цайруулсан хөмсөг, хөх ягаан өнгийн уруул, тод өнгийн нүдний линз, богино тайралттай хиймэл үс гэх зэрэг этгээд шийдлүүд Met Gala ёслолын улаан хивсэн дээр олноороо үзэгдлээ. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд зориулж бидний хайртай алдартнууд өөрсдийн дотоод "галзуу" төрхийг ил гаргаж, зоригтой сонголт хийдгээрээ онцлог билээ.
Энэ удаад улаан хивсний зочид Commes Des Garçons брэндийн үүсгэн байгуулагч домогт дизайнер Рэи Кавакубод хүндэтгэл үзүүлсэн байгаа. Хайрцгаас гадуур сэтгэдэг, эрсдэлтэй алхам хийдэг, дахин давтагдашгүй Рэи Кавакубогийн дотоод ертөнцийг алдартнууд хувцас гэхээсээ илүү гоо сайхны төрхөөрөө дамжуулан илэрхийлэхийг зорьсон харагдлаа. Тэд тэгш өнцөгт бүхий засалттай богино үс, нүүрний гоёл чимэглэл, ягаан өнгийн үсний оруулга болон гялалзсан саатай уруул гэх зэрэг дизайнерын хэв маягийг санагдуулам сонирхолтой санаануудыг хэрэгжүүлжээ.
Ингээд бид 2017 оны Met Gala үдэшлэг дээрх хамгийн шилдэг бөгөөд зоригтой гоо сайхны төрхүүдийг онцолж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт