Bobbi Brown-ы шинэ, цөөн тооны Telluride цуглуулга нь жаргаж буй нарны туяаг өөртөө шингээсэн бөгөөд зууны сүүл, намрын эхэн саруудад хэрэглэхэд нэн тохиромжтой
Жаргах нарны гэрэлд тусах тэнгэрийн мандалд олон янзын туяа гардагийг энэ шинэ цуглуулгын бүтээгдэхүүнд оруулжээ. Цайвар бор, алтлаг ягаан, боронзон гэх зэрэг хоорондоо солонгорон нийлсэн өнгөний ачаар төгс нүүр будалт хийж, байгалийн гэрэлтсэн төрх бүрдүүлэх боломжтой. Ийм үр дүнд хүрэхийн тулд гүн бороос авахуулаад зөөлөн ягаан хүртэл өнгөтэй нүдний тенийн нийлүүр ашиглавал хамгийн хялбар байх болно.
Түүнчлэн цуглуулгад тосон хэлбэртэй хацар өнгөлөгч, арьс гэрэлтүүлдэг нунтаг энгэсэг мөн уруулын будгийн иж бүрдэл багтжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт