Питер Филипс Dior-т зориулсан анхны цуглуулгаа гаргалаа

Намрын гараа

Chanel уу Dior уу? Дизайны хувьд гэвэл эдгээр хоёр брэндээс аль нэгийг нь сонгох ямагт хэцүү байсаар ирсэн. Chanel-ын гоо сайхны бүтээлч захирал албан тушаалаа орхиж байгаа бол, Dior-ийн Тьенаг Филипс орлохоор болжээ. Ингээд түүний анхны “диор гараа” болох Cosmopolite цуглуулгыг угтан авцгаая

Түүний анхны цуглуулгын төвд төмөрлөг болон гүн өнгөнүүдтэй Dior Addict Fluid Shadow нүдний шингэн будаг байв. "Энэ нь нүд будалтын салбарт хийгдсэн шинэ санаачилга юм. Багсны нэг хөдөлгөөнөөр зөөлөн түрхэхэд л таны зовхи гүн өнгөөр будагдаж, гялалзах болно" хэмээн Питер Филипс тайлбарлалаа.

Түүнчлэн нүдний будгийн цуглуулгад гүн өнгөнүүдээс бүрдсэн хоёр төрлийн будгийн нийлүүр орсон байгаа. "Би ямар ч арьсны туяанд зохицох сэтгэл татам гүн өнгөтэй будаг бүтээхийг зорьсон. Эдгээр өнгөнүүдээр та хязгааргүй олон төрлийн төрх бүтээх боломжтой. Одоо үед гоо сайхан гэдэг нь байгалийн болон чамин байдлыг тэнцвэржүүлсэн төрх гэж яригддаг болсон. Тэгвэл уг цуглуулга нь тийм үр дүнд хүрэхэд тань туслах болно" гэж Филипс ярилаа.

Нүүр будалтыг саваа хэлбэрийн хацар өнгөлөгч ашигласнаар төгс болгохыг Филипс санал болгож байна. Тэрбээр нэмж хэлэхдээ: "Би загвар өмсөгчдийн нүүр будалтыг хийхдээ Diorblush Cheek Stick-ийг хурууны өндөгөөрөө зөөлөн түрхэх дуртай байдаг. Ягаан мод, шинэхэн ягаан, болон чангаанз гэсэн гурван өнгөтэй энэхүү хацар өнгөлөгч нь зузаан түрхсэн ч арьсыг тансаг зөөлөн болгодог ид шидтэй".

Цуглуулгын бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол Fix It нэртэй энгэсэг юм. Энэ бүтээгдэхүүн нь арьсны толбо, батганы нүх, нүдний хар тойрог гэх зэрэг өөг дарж өгнө.

Дашрамд хэлэхэд Филипс Dior-ын анхны цуглуулгаа танилцуулахын тулд найруулагч Пьер Дебюшераас богино хэмжээний бичлэг бүтээхийг хүсжээ.

 

Ө.Тодгэрэл

2015-08-03, 12:00

  • Зураг: