Риз Уидерспуны хоол тэжээлийн мэргэжилтэн хоолоо хэтрүүлсэн тохиолдолд юу хийх хэрэгтэйг хэллээ

Холливүүдийн мэргэжилтэн зөвлөж байна

W Magazine сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр Холливүүдийн хоол тэжээлийн мэргэжилтэн, Риз Уидерспуны хувийн зөвлөх, зөв хооллолтын тухай нийт есөн номын зохиолч Кимберли Снайдертай хийсэн ярилцлага нийтлэгджээ. Кимберли карьерынхаа туршид Дита фон Тиз, Ченнинг Татум, Крис Хемсворт, Дрю Бэрримор ба Руни Мара гэх зэрэг алдартнуудын хоолны дэглэмийг боловсруулж байсан туршлагатай билээ.

Кимберли энэхүү ярилцлагынхаа үеэр баярын өдрүүдэд хоолоо хэтрүүлэн идсэн тохиолдолд юу хийх хэрэгтэйг онцлон хэлсэн байна.

Мэргэжилтний зөвлөж буйгаар хоолоо хэтрүүлсний маргааш нимбэгтэй бүлээн усаар өглөөг эхлүүлэх хэрэгтэй гэнэ. "Нимбэг элэгнээс ялгарах цөсний хүчлийг нэмэгдүүлдэг тул хоол боловсруулалтад тусалдаг. Энэ нь мөн элэгний ферментыг нэмэгдүүлж, нарийн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, цус цэвэршихэд нөлөөлж, бие организмыг хортой бодис ба нянгаас ангижруулдаг давуу талтай юм".

Харин үдийн хоолонд Кимберли ногоотой шөл идэхийг санал болгож байна. "Ногоо нь эслэг ихтэй байж, цатгалан мэдрэмж төрүүлэх атлаа маш амархан шингэдэг. Хоолоо хэтрүүлэн идсэн тохиолдолд дараа нь удаан шингэдэг аливаа хүнснээс татгалзах хэрэгтэй. Цавуулаг, сүүн бүтээгдэхүүн ба мах бүү хэрэглээрэй. Ерөнхийдөө цагаан хоолны өдөр зохион байгуулж, бие организмаа амраагаад авах нь зүйтэй юм".

Эцэст нь Кимберли ногоог хүртэл ямар нэгэн тосгүйгээр хэрэглэх хэрэгтэйг анхааруулж байна. "Хоолоо хэтрүүлсний маргаашийг бүхэлдээ тосгүй өдөр хэмээн зарлах хэрэгтэй. Аливаа тос нь хоол боловсруулалтыг удаашруулах болно. Харин тосыг орлуулах чадвартай төгс бүтээгдэхүүнүүд бол авокадо ба цэвэрлэх үйлчилгээтэй үр тарианууд юм".

Ярилцлагын бүрэн хувилбарыг эндээс уншина уу.

Buro.Mongolia

2017-11-27, 13:00

  • Зураг: