Залуу, эрүүл арьсны нууцаасаа хуваалцжээ
Риз Уизерспун Их Британийн Vogue сэтгүүлд зориулж ногоон смүүтиний жороосоо хуваалцжээ. Жүжигчин бүсгүй өдгөө бараг найман жилийн турш өглөөний цай болон 11 цагийн орчимд бранчны оронд смүүти ууж байгаа гэнэ. Түүний ийнхүү өдөр бүр уудаг смүүтинд антиоксидант, эслэгээр баялаг их хэмжээний хүнсний ногоо, жимс ордог нь 44 настай Ризийн үеийнхнээсээ залуу харагддаг гол нууц байж болзошгүй юм.
Бүх орцыг блендерт хамтад нь хольж болох ба найрлагад хоёр баглаа ромэн салатны навч, жижиг бууцай, цоохор майлз зэрэг их хэмжээний хүнсний ногоо ордог байна. Ерөнхийдөө өөрийн хэрэглэх дуртай хүссэн ногоогоо нэмж болох ба хамгийн гол нь хэмжээ нь их байх нь чухал юм. Учир нь хүнсний ногоонд агуулагддаг эслэг нь өлсөх мэдрэмжийг хянахад тусалж, цусан дахь сахар болон холерестерины түвшнийг зохицуулж, ходоодноос хорт бодисуудыг гадагшлуулдаг билээ.
Үүнээс гадна Риз смүүтигээ илүү чихэрлэг болгохын тулд найрлагад нь алим (ногоон байвал сайн), лийр болон нэг ширхэг гадил нэмдэг байна. Мөн C амин дэм авахын тулд нимбэгийн хальсыг хийдэг гэнэ. Энэхүү жорын дагуу смүүти бэлтгэхэд хоёр хүний порц бэлэн болох тул талыг нь хөргөгчдөө хийж, өдрийн турш өөр цагт ууж болох юм.
Смүүтигээ илүү шингэн болгохыг хүсвэл наргил модны самрын ус эсвэл энгийн ус нэмж болно. Ингэхдээ хагас аягыг нэмэхэд л хангалттай.
"Эцэст нь смүүтигээ эко хуванцар аяганд хийж уухаа мартуузай" хэмээн эко амьдралын хэв маягийг идэвхтэй сурталчилдаг Риз Уизерспун нэмж хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт