Селена Гомес гоо сайхны брэнд үүсгэн байгуулахаар ажиллаж байгааг WWD сэтгүүл мэдээллээ. Тодруулбал Селена Гомес "Selena Gomez" гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн ба уг нэрийн дор үнэртэй ус, арьс арчилгаа, үс арчилгаа, анхилуун үнэрт охь зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн сэтгүүл тэмдэглэжээ. Одоогийн байдлаар дуучин бүсгүй гоо сайхны брэндийнхээ тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Селена Гомесийн хувьд 2011 онд Adrenalina компанитай хамтран үнэртэй ус, 2018 онд Coach брэндтэй хамтран "Selena Grace" хэмээх гар цүнх, аксесуарын цуглуулга гаргаад амжсан ба түүний гаргасан бүтээгдэхүүн бүр зах зээлд өндөр амжилт олдог уламжлалтай.
Сонирхуулахад дуучин Леди Гага Haus Beauty хэмээх гоо сайхны брэнд үүсгэн байгуулан анхны цуглуулгаа худалдаанд гаргаад байгаа бол Рианнагийн Fenty Beauty брэнд гоо сайхны зах зээл дэх хамгийн амжилттай брэндийн нэгээр нэрлэгдэж байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт