Шарлиз Тероны гоо үзэсгэлэн Dior-ын шинэ бичлэгт тодорч байна

J’Adore бүсгүй

J’Adore үнэртэнг арван жилийн турш төлөөлсөн жүжигчин бүсгүй ээлжит сурталчилгаанд оролцлоо

Бичлэгийн найруулагчаар J'Adore үнэртний сурталчилгаануудыг 1999 оноос хойш удирдан бүтээсэн Жан-Батист Мондино ажилласан байна. "Шинээр гарах богино хэмжээний бичлэг бүрт бид гол дүрийн бүсгүй хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг зорьдог. Бид түүнийг гадаад ертөнцтэй ямар харилцаа үүсгэж байгааг ойлгохыг хүсдэг. Өмнөх бичлэгт тэр илүүдэл зүйлсээс ангижирч, өөрийгөө аврахыг хүсч байсан бол энэ удаад тэр эрх чөлөөтэй болж, амьдралын үнэ цэнийг өөр өнцгөөс харах болсон" хэмээн найруулагч бичлэгийн талаар ярьлаа.

Шинэ бичлэгийн хамтаар Dior мөн J'Adore Huile Divine гэх биеийн шингэн тос танилцуулсан юм. Тосны найрлагыг Christian Dior-ын тэргүүлэх сүрчиг бүтээгч Франсуа Демаши боловсруулсан бөгөөд тэрбээр J'Adore үнэртний сонгодог бүтцийг орчин үеийн уур амьсгалтай болгосон байна. Биеийн тос энэ оны арваннэгдүгээр сард худалдаанд гарна.

Buro.Mongolia

2016-10-13, 18:00

  • Зураг: