Та шилак будганд донтсон хэрнээ хумсаа гэмтээхээс эмээж байна уу? Энэ асуудлыг шийдэх арга бий шүү
Олон нийтийн сүлжээгээр #snsnails гэх хачирхалтай хэштаг тэнүүчилж байгааг та анзаарсан уу? SNS nails гэдэг нь Signature Nail Systems гэх нэршлийн богино хувилбар бөгөөд энэхүү компани нь шилак будгийг дарж авах, нэгэн цоо шинэ, хувьсгалч арга зохион бүтээжээ. Энэ аргачлалд олон давуу тал бий гэнэ. Нэгдүгээрт SNS будаг нь бидний арьсанд хортой байж болох UV туяа ашигладаггүй. Хоёрдугаарт энэ будаг нь таны хумсыг эсрэгээрээ улам бэхжүүлэх үйлчилгээтэй. Мөн гуравдугаарт энэ нь шилак будгийн адил маш удаан тогтоцтой бөгөөд гялбаа сайтай юм.
Энэхүү будалтыг хийхийн тулд гель будаг ба нунтаг пудр хэрэг болдог байна. Эхлээд гель бүрхүүлийг түрхсэний дараа хумсаа өнгөгүй эсвэл зөөлөн ягаан өнгийн нунтаг пүдрэнд дүрж суурийг бий болгоно. Тэрхүү нунтаг пүдрийн найрлагад зөвхөн органик аргаар гаргаж авсан бодис ордог тул хумсанд ямар нэгэн гэмтэл учруулахгүй. Харин ч эсрэгээрээ хумсыг бэхжүүлэх аж. Дараагаар нь хүссэн өнгө бүхий нунтаг пүдрийг сонгон авч, хумсаа дүрж өнгө оруулна. Түүний дараа гель бүрхүүлээ дахин түрхэж, хамгийн эцэст нь "top coat" тавиад гүйцээ. Ингээд хумсаа ердийн хатаагчид хэсэг хугацаанд байлгасны эцэст таны будалт бэлэн болно. Будалтын нийт үйл явцыг харахад олон давхар зүйл түрхэгдэж, хумс нэлээд зузаан болох мэт санагдаж болох ч үнэндээ таны хумс шилак будгаас хамаагүй нимгэн байх тул хөнгөн мэдрэмж төрнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт