Shiseido-ийн хүн орхоодойн үндэс, гиалуроны хүчил агуулсан “Essential Energy” цуврал шинэчлэгдлээ

Байгаль дэлхий, амьтан ургамал оршин тогтнох гол хүчин зүйлсийн нэг нь ус гэдгийг бүгд хэлүүлэлгүй сайн мэднэ. Үүний адил бидний арьсны эрүүл, гэрэлтсэн байдлыг хадгалахад нь тусалдаг үндсэн элемент бол чийгшил юм. Таны арьс хангалттай чийгшил авснаар эрүүл байдлаа удаан хугацаанд хадгалж, бусад арьсны асуудлуудаас урьдчилан сэргийлж чадна. Гоо сайхны салбарт хувьсал хийсэн Shiseido брэндийн шинэ технологи нь таны арьсыг урт хугацаанд чийгшлээр хангахаас гадна дотроос нь эрүүлээр гэрэлтүүлэх болно.

2022 онд худалдаанд гарсан New Essential Energy чийгшүүлэгч тосны орц найрлага


Панаксын хүн орхоодойн үндэсний ханд нь гиалуроны хүчлийн байгалийн нийлэгжилтийг дэмжиж, арьсны дотоод чийгшил үйлдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхээс гадна эрч хүчээр хангаж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

PURIFIED & MICRONIZED HYALURONIC ACID-3 төрлийн гиалуроны хүчлийн цогцолбор нь aрьсны чийгийг удаан хугацаанд хадгална. Бүтээгдэхүүний үнэрийг гарган авахын тулд цитрус жимс, лийр, ороонго, розмарин зэрэг үндсэн нотоос гадна нэмэлтээр замбага цэцэг, лаврын навч, лаванда зэрэг анхилам үнэрт ургамлуудын охь нотуудыг оруулсан нь бүтээгдэхүүнийг хэрэглэхэд таатай, сэргэг мэдрэмжийг төрүүлэх болно.


Shiseido брэндийн онцгой технологи The Lifeblood™

Shiseido брэндийн Lifeblood™ гэх технологи нь арьсны цусан хангамжийг сайжруулж, арьсыг илүү толигор, уян хатан, гэрэлтсэн болгоно. Үүгээр ч зогсохгүй энэхүү шинэлэг технологи нь арьсны өөрийн дархлааг эрчимтэй дэмжинэ. Lifeblood™ технологиор бүтсэн тосыг нэг долоо хоногийн турш хэрэглэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүд болон өдөр тутмын гэмтлүүдийн эсрэг 30%-иар илүү эрчимтэй тэмцэнэ.

New Essential Energy чийгшүүлэгч тосны онцлог

New Essential Energy чийгшүүлэгч тос нь дөрвөн долоо хоногийн дотор нүхжилт болон нарийн үрчлээсийг мэдэгдэхүйц багасгах үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүний бүтэц нь торгомсог, зөөлөн тул арьсанд хурдан шингэх болно.

  • Хөнгөн бүтэц нь зөөлөн ус шавшиж буй мэт мэдрэмж төрүүлнэ.
  • Арьсыг орчны бохирдол болон тоос шорооноос хамгаална.
  • Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Эмзэг арьсанд ч хэрэглэж болно.
  • Non-comedogenic буюу арьсны нүхийг бөглөн батгашилт үүсгэхгүй.
  • Нарны хэт ягаан туяаны SPF20 хамгаалалттай.
  • Парабен агуулаагүй.
  • Эрдэст тос агуулаагүй.
  • Арьсны эмчийн дүгнэлтээр баталгаажсан.

Хэрэглэх заавар

  • Өглөө, орой цэвэрлэгч болон серумын дараа хэрэглэнэ.
  • Хурууны өндгөөр хацар, дух болон эрүүнийхээ хэсэгт түрхэж хэрэглэнэ.
  • Тосоо хацар, дух зэрэг том хэсгүүдэд шугамын дагуу төвөөс гадагш байрлалаар зөөлөн иллэг хийж түрхэнэ.

Байгальд ээлтэй дахин ашиглах боломжтой савлагаа


New Essential Energy тос нь дахин ашиглах боломжтой, байгальд ээлтэй савлагаатай ба хуванцрын хаягдлыг 81%-иар бууруулдаг билээ. Энэхүү савлагаа нь хэрэглэгчдэд давхар эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгэрээ том давуу талтай юм.


Shiseido Mongolia

Утас:72720088

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар

Шангри-Ла Моллын 1 давхар

Централ Моллын 1 давхар

Централ тауэр 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Retelling

2022-06-28, 14:26