Tom Ford шинэчилсэн Lips & Boys цуглуулга гаргалаа

"Александр", "Пабло", "Жон" болон бусад

Том Фордын өнгөрсөн жил худалдаанд гаргасан 25 өнгө бүхий уруулын будагны цуглуулга энэ намар нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдлээ

Шинэ улирлын цуглуулгад өмнөх 25 өнгө дээр шинэ 25 төрлийн цайвар шараас бараан ягаан хүртэлх хүйтэн өнгөнүүд нэмэгджээ. Тэрбээр шинэ будгууддаа бас л эрэгтэй нэр өгсөн байна. Жишээлбэл "Александр", "Пабло", "Жон" гэх зэрэг уруулын будгууд цуглуулгад бий. Брэндийн хэрэглэгчдэд баяртай мэдээ дуулгахад нийт 50 ширхэгтэй бүх уруулын будагийг ирэх 11-р сарын Black Friday-ын үеэр 1800 доллараар худалдан авч болох юм байна. 

Ө.Тодгэрэл

2015-08-19, 10:00

  • Зураг: