Urban Decay брэнд иж бүрдэл Vice нүдний тенийн үргэлжлэлийг гаргалаа

Мөрөөдлийн зүйл

Urban Decay хорин шинэ өнгө, том толь мөн хоёр талтай багснаас бүрдсэн, цөөн тоогоор борлуулагдах нүдний тенийн иж бүрдэл гаргалаа

Тенийн иж бүрдэлд хорин төрлийн бараан ба тод өнгө багтсан бөгөөд бүгд төрөл бүрийн бүтэцтэй аж. Зөөлөн матт бүтцээс эхлээд гялалзсан металл ба бага зэргийн гялбаатай тениуд ч бий. Маргад ногоон метал, атласан хар, бага зэрэг гялалзсан тод оюу, алтлаг гялбаатай тод шаргал, нил ягаан ба бусад анхаарал татам өнгөнүүдээр зоригтой нүүр будалт хийгээрэй.

Энэхүү будгийг аялалд авж явахад нэн тохиромжтой. Учир нь тенийн иж бүрдэл нь маш том толь ба хоёр талтай багстай юм. Харин гаднах дизайн нь олон өнгөт аалзны торыг санагдуулах болно.

Ө.Тодгэрэл

2015-11-09, 15:02

  • Зураг: