Цахим хуудсуудаар гарсан олон тизерын дараа гол дүрд нь Вайнона Райдерын тоглосон Velvet Noir Marc Jacobs Beauty сурталчилгааны бүрэн хувилбар гарлаа
Сурталчилгаанд Вайнона Райдер "Last Year at Marienbad" (1961) киноны Дельфин Сейригийн дүрээр гарна. Мэдээж хэрэг кинонд гардаг хайр дурлалын гурвалжин энэ видеонд байхгүй бөгөөд зөвхөн гол дүр тольны өмнө сууснаар гарах аж.
Вайнона Райдер Марк Жейкобсын эртний найз ч гэлээ анх удаа түүний брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож байгаа юм. Дашрамд дурдахад Marc Jacobs Beauty-гийн шинэ охин тэнгэрийн зургууд брэндийн бүтээлч захирлын Instagram хуудсанд дэлгэгдээд байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт