Yves Saint Laurent шинээр Pretty Metal нэртэй будагний коллекци гаргах нь

Алт ба мөнгө

Энэ намар Мароккогийн дулаахан өнгөнүүдээс бүрдсэн шинэ цуглуулга худалдаанд гарна. Энэ нь neo grunge болон металл урсгалаас сэдэвлэжээ

Ллойд Симмондс шинэ цуглуулгадаа хар болон гялалзсан алтан өнгөний төмөрлөг туяанууд сонгожээ. Ингэхдээ хумсны будагт илүү их анхаарал хандуулсан бөгөөд Симмондс гялалзсан хумсны будалтыг санал болгож байна. Энгийн байдалд дургуй хүмүүст зориулж алтан хээтэй мөн шигтгээтэй бэлэн хумсний наалтууд цуглуулгад багтсан.

Нүдний будагны хувьд үнсэн алт, улаан дарс, нил ягаан, гүн ягаан болон шоколадан гэх зэрэг таван төрлийн туяатай гарна. Түүнчлэн цуглуулгад хар, цэнхэр, маргад өнгөтэй нүдний харандаа багтжээ.

Pretty Metal цуглуулга 8 дугаар сарын 26-наас худалдаанд гарна.

Ө.Тодгэрэл

2015-07-19, 11:00

  • Зураг: