“Сүрчгийн шүүгээ” гэх нэртэй энэхүү цуглуулгыг Yves Saint Laurent-ыг таних тэмдэг болсон хувцасны загваруудад зориулжээ. Цув, смокинг хослол, кафтан, хүрэм болон сафари хэв маягийн хувцаснууд хүйсийн ялгаагүй үнэртнүүдээр илэрхийлэгдлээ
Caban, Caftan, Tuxedo, Saharienne, Trench нэртэй сүрчигний найрлагууд бүгд өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Caban бол ягаан чинжүү, сарнай ба тонка шошноос бүрдсэн тачаангуй үнэртэн юм. Харин Caftan-ы найрлагад хүж, гальбанум мод, бензойн болон заар оржээ. Tuxedo-д пачули ургамал ба хурц үнэрүүд давамгайлсан бол, Saharienne-д нероли тос, зэрлэг ургамал ба цагаан заарын сэрүүн үнэр агуулагджээ. Эцэст нь Trench-ийн найрлагад цитрус, хуурай самрын мод ба цахилдаг орсон байна.
Үнэртэй ус хэлбэрээр гарч байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд 125 мл-ийн савалгаатай бөгөөд брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт