Бидний хайртай эрэгтэй алдартнууд өөрсдийн Instagram хуудаснаа будагтай хумсныхаа зургийг нийтлэх боллоо
Гэхдээ бүү гайхаарай, тэд гоё сайхан харагдах зорилгоор биш, харин сайн үйлсийн төлөө ийнхүү хумсаа буджээ. Жүжигчин Зак Эфрон, Лиам ба Крис Хемсворт нар "Polished Man Challenge" гэх хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх аянд нэгдэж, энэхүү асуудалд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж байна. Төслийн санаачлагч YGAP ашгийн төлөө бус байгууллагын мэдэгдэж буйгаар таван хүүхдийн нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийллийн золиос болдог аж. Тиймээс таван хурууныхаа нэгийг будсанаар та энэ аянд хамрагдаж байгаа юм.
Олон нийтийн сүлжээгээр тархах #PolishedMan аян нь дэлхийн өнцөг бүрийн хүмүүсийг уриалж байгаа тул хувь нэмрээ оруулж, хандив өргөхийг хүссэн хүн бүр хумсаа будаж, үүний дараагаар найзуудыгаа уг аянд оролцохыг дуудаж болох юм. Холливүүдад энэ давлагааг хамгийн анх Thor буюу Крис Хемсворт эхлүүлж, түүний нэр дэвшүүлсэн Лиам Хемсворт ба Зак Эфрон нар үргэлжлүүлж байна. Крис түүнчлэн Том Хиддлстон, Роберт Дауни Жуниор, Жереми Реннер ба Марк Руффало нарыг уриалсан байгаа тул бид тун удахгүй эдгээр эрчүүдийн будагтай хумсыг олон нийтийн сүлжээнээс олж харах биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт