Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө

"Zara Beauty"

Zara брэнд гоо сайхны салбарт орж буйгаа зарлалаа. "Zara Beauty" хэмээх нэртэй гоо сайхны брэндээр дамжуулан нүдний тень, уруулын будаг, хацар өнгөлөгч, нүдний контур, хумсны будаг зэрэг бүтээгдэхүүнүүд санал болгохоор болжээ.

2019 онд Zara брэнд алдарт үнэртэн бүтээгч, Jo Malone London брэндийн үүсгэн байгуулагч Жо Мэлоунтай хамтран үнэртний цуглуулга гаргасан нь багагүй амжилт үзүүлсэн билээ. Энэ удаад ч бас гоо сайхан, дизайны салбарын шилдгүүдтэй хамтарч байгаагаа тэд онцолжээ. Тодруулбал Zara Beauty брэндийн бүтээлч захирлаар нүүр хувиргагч Дайан Кендал ажиллах бол бүтээгдэхүүний сав баглааны дизайныг алдарт гэрэл зурагчин Фабиен Барон гаргаж байгаа гэнэ.

"Zara хэзээд ч маш өргөн хүрээний хэрэглэгчдийг хамарсаар ирсэн. Харин тэрхүү хэрэглэгчдэд байгальд ээлтэй, олон төрлийн сонголттой гоо сайхны цуглуулгыг хүргэхийг хүсч байна" хэмээн Zara Beauty брэндийн бүтээлч захирал Дайан Кендал ярьсан юм.

Buro.Mongolia

2021-05-11, 11:35