Энэ жилийн хамгийн гол тренд болох гэрэлтсэн арьсыг эдгээр бүтээгдэхүүний ачаар бий болгоорой
Нүүрний маскаараа алдаршсан Glamglow брэнд саяхан гялалзсан эффекттэй чийгшүүлэгч тос гаргасан байгаа. Бүтээгдэхүүний гялалзах эффект нь нэлээд эрчимтэй тул өөр чийгшүүлэгч тостой хольж, эсвэл өнгөт кремний суурь болгон хэрэглэвэл илүү зохистой. Өнгөт кремтэй хосолсон үед арьс тань яг л дотроосоо гэрэлтэж буй мэт, эрүүл харагдана.
Rouge Bunny Rouge брэндийн гэрэл ойлгодог эмульс
Усан суурьтай, олон талын үйлчилгээтэй энэхүү эмульсийг дангаар нь эсвэл өөр ямар ч хамаагүй бүтээгдэхүүнтэй холин хэрэглэж болно. Бүтэц нь маш хөнгөн тул ямар ч төрлийн арьсанд тохирно. Найрлагад гиалуроны хүчил, сквален, Е амин дэм болон тайвшруулах үйлчилгээтэй ургамлын ханд орсон байгаа.
Urban Decay брэндийн арьс гэрэлтүүлэх серум
Брэндийн шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдийн нэг болох энэхүү серум нь маш хөнгөн, торгомсог бүтэцтэй төдийгүй өөрийн гоёмсог голографи гялбааны ачаар арьсыг гэрэлтүүлж өгдөг. Тодруулбал бүтээгдэхүүн ягаан, нил ягаан ба алтлаг туяануудаар солигдон гялалздаг юм. Мэргэжилтнүүд энэ серумыг нүүр будалтынхаа хамгийн сүүлийн алхам болгон ашиглахыг зөвлөсөн байгаа.
Erborian брэндийн гялалзсан тос
Бүтээгдэхүүний гялалзсан ягаан туяа арьсыг хормын зуур илүү эрүүл харагдуулж, сэргээж, өнгийг нь жигд болгож өгдөг. Тиймээс энэ тосыг ямар нэгэн бүтээгдэхүүнтэй хольж, давхарлахгүйгээр дангаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Чийгшүүлэх чадвар нь тийм ч сайн биш ч зуны улиралд бол хангалттай.
M.A.C брэндийн будаг тогтоогч спрей
Нүүр будалтаа хийсний дараагаар будагны тогтцыг илүү сайжруулах зорилгоор хэрэглэдэг энэ спрей нь алтлаг ба зөөлөн ягаан гэх хоёр төрлийн гялалзсан өнгөний сонголттой. Будаг тогтоохоос гадна энэ нь мөн арьс чийгшүүлж, тайвшруулж, сэргээх үйлчилгээтэй.
NARS брэндийн хайлайтер хэлбэрийн пудр
Хайлайтер ба пудр хоёрыг өөртөө хослуулсан энэ бүтээгдэхүүн нь маш жижиг ширхгүүд бүхий, зөөлөн гялалзах, өнгөт пигментүүдтэй. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ том, хөвсгөр багс ашиглаарай.
Kiko Milano брэндийн стик хэлбэрийн хайлайтер
Арьсаа гэрэлтүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол стик хэлбэрийн хайлайтер ашиглах юм. Энэ бүтээгдэхүүн нь маш зөөлөн бүтэцтэй, арьсанд хялбар уусдаг тул арьсныхаа аль ч хэсэгт, тэр дундаа зовхинд хүртэл түрхэж болно.
Guerlain брэндийн хүчилтөрөгчийн коктейль
Олон талын үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүн нь арьсыг гэрэлтүүлж, чийгшүүлж, хүчилтөрөгчөөр баяжуулна. Бүтээгдэхүүнийг түрхэх үед арьсан дээр сувдан ягаан өнгийн гэрэлтсэн туяа бий болно. Будагны доор суурь болгон хэрэглээрэй.
Becca брэндийн тослог хайлайтер
Бүтээгдэхүүний бүтэц маш зөөлөн, торгомсог хэдий ч түрхсэн даруйдаа аль болох хурдан уусган тараах шаардлагатай. Арьсны өө сэвийг тодорхой хэмжээнд дарахын зэрэгцээ гэрэлтүүлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт