Тослог, хуурай ба шингэн хувилбарууд
Тослог атлаа маш хөнгөн бүтэцтэй энэхүү стик нь гэрэлтсэн, чийглэг эффект бий болгоно. Матт арьсан дээр маш гоёмсог харагддаг.
Маш хөнгөн бүтэцтэй тул нүүр будалтан дээрээ давхарлан түрхэж, эсвэл суурь кремтэйгээ хольж хэрэглэж болно.
Энэ бүтээгдэхүүнийг нүүр будалт хийхээсээ өмнө праймер байдлаар ашиглавал зохистой. Ингэснээр арьс гөлгөр, нэгэн жигд гадаргуутай болж, түрхсэний дараа дотроосоо гэрэлтэх болно.
Багахан хэмжээний гялалзсан туяа бий болгохыг хүсвэл энэ хайлайтер төгс сонголт болно. Бүтцийн хувьд хагас гэрэлтсэн бөгөөд маш хөнгөн.
Зөөлөн тослог бүтэцтэй, маш жижиг гялалзсан ширхгүүдтэй энэ стик нь арьсыг эрүүл болгон харагдуулж, дотроос нь гэрэлтүүлнэ.
Бүтцийн хувьд нягтшил сайтай тул маш бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй. Хүсвэл суурь кремтэйгээ хольж хэрэглэж болно.
Энэ хайлайтер нь зураг авалтад зориулагдсан тул найрлагадаа арьсны харагдах байдлыг дээшлүүлэх зориулалттай тусгай орц агуулдаг байгаа. Уг бүтээгдэхүүнийг суурь кремтэйгээ хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Торгомсог бүтэцтэй энэхүү нунтаг хэлбэрийн хайлайтер нь арьсанд хурдан бөгөөд гүн уусаж өгдөг давуу талтай. Гялалзсан ширхгүүд нь маш жижиг тул байгалийн гэрэлтсэн эффект бий болно.
Нүүр будалтынхаа эцсийн шат болгон хэрэглэх зориулалттай энэ хайлайтер нь арьсыг мэдэгдэхүйц хэмжээнд гөлгөр, гэрэлтсэн болгоно.
Энэхүү пудр нь арьсан дээр маш нимгэн түрхэгддэг хэдий ч анзаарагдахуйц гялалзсан эффект бий болгодог. Нийт 10 өнгийн сонголттой тул хүн бүр өөрийн арьсанд тохирсон хувилбарыг олох боломжтой.
Энэ хайлайтерыг багс ашиглан түрхвэл зохистой. Эцсийн дунд сувдан туяатай хөнгөн гялбаа бий болно.
Илүү хүчтэй, анхаарал татам гялалзсан эффект бий болгохыг хүссэн хүмүүст энэ хайлайтерыг санал болгож байна.
Мөнгөлөг туяатай, өтгөн бүтэцтэй пудр-хайлайтер. Байгалийн гялбаа үүсгэхийн тулд арьсандаа маш хөнгөн байдлаар түрхэх хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнийг мөн тенийн оронд хэрэглэж болно.
Рианнагийн брэндийн хит бүтээгдэхүүнүүдийн нэг. Хөнгөн, хагас гэрэлтсэн бүтэцтэй энэ хайлайтер нь бүдэг хөх ягаан, жүржийн улбар шар ба алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой байгаа.
Энэ пудрийг хоёр давхарлаж түрхсэн ч үл мэдэгдэх хөнгөн гялбаа үүснэ. Тиймээс байгалийн төрхөд дуртай, арьсаа үл ялиг гялалзуулахыг хүссэн хүмүүс энэ сонголтыг хийж болох юм.
Нийт гурван өнгийн хайлайтераас бүрэх энэхүү иж бүрдэл нь торгомсог бүтэцтэй тул арьсыг гөлгөр болгодог давуу талтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт