Fendi брэндийн загварын шоу дээрх чихэр шиг будалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ

Маш их хэмжээний саа хэрэгтэй болно шүү

Хавар-зун 2017 улирлын загварын шоунд зориулж Fendi брэндийн нүүр хувиргагч Питер Филипс нэгэн өвөрмөц будалт сэдэж олсон. Тэрээр загвар өмсөгчдийн уруулыг алтлаг ягаан туяатай, том хэмжээтэй саагаар бүрхэж, харин нүдийг нь тасалдсан контураар тодотгосон юм.

Ийм зэргийн анхаарал татам нүүр будалтад хайлайтер эсвэл бронзер гэх зэрэг өөр ямар нэгэн деталь огтхон ч хэрэггүй. Тиймээс нүүр хувиргагч моделиудын арьсыг матт бүтэцтэй Diorskin Star суурь кремээр бүрхэж, бараан өнгийн тениэр шанааны ясыг бага зэрэг тодотгож, хөмсөгний байгалийн хэлбэр ба өнгийг үл ялиг тодруулсан юм.

 



"Карл Лагерфельд байгалийн атлаа чихэр шиг харагдах дүр төрхийг хүссэн. Ингэж л миний толгойд загвар өмсөгчдийн уруулыг саагаар бүрхэх санаа орж ирсэн юм. Тэд яг л амтлаг пончик хазсан мэт харагдаж байгаа биз? Харин нүдний хувьд гэвэл хэрвээ би контурыг уламжлалт аргаар, бүрэн гүйцэд зурсан бол энэ нь хэтэрхий дэгжин төрх бий болгож, панк аяс нэмэхгүй байх байсан юм. Тасалдсан байдал нь төрхийг илүү этгээд болгосон" хэмээн Питер Филипс уран бүтээлийнхээ талаар ярьжээ.

Нүдний контурыг зурахын тулд маш нарийн хэлбэртэй багс хэрэгтэй. Эхлээд нүдний дотор буланг хүрээлэхдээ аль болох хамар луу ойртуулан будаарай. Харин нүдний сүүл хэсгийн контурыг хүүхэн хараа бага зэрэг өнгөрүүлж байж, нүдний гаднах булантай ойртуулан эхлүүлэх хэрэгтэй. Контурын төгсгөл хэсгийг хөмсөгнийхөө урттай тааруулан будаарай.

Уруулаа будахдаа эхлээд наалдамхай бүтэцтэй уруул өнгөлөгч эсвэл саатай будганд зориулагдсан тусгай бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй. Ингэснээр том хэмжээтэй саанууд уруул дээр удаан хугацааны турш тогтох боломжтой. Тухайлбал Питер Филипс энэ будалтыг хийхдээ Ben Nye Glitter Glue гэх уруулын тусгай цавуу ашигласан байгаа. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг орлох чадвартай NYX ба Inglot брэндүүдийн ижил төрлийн цавуунууд бий. Мөн хэрвээ сааныхаа доор өнгөт суурь тавихыг хүсвэл эхлээд хүссэн уруулын будгаа түрхэж, дараагаар нь саагаар бүрхээрэй.

 

Buro.Mongolia

2017-08-21, 17:00