Хаврын шинэ үнэртэн
Францын алдарт Прованс нутгийн шинэхэн өглөөг мэдрүүлэх L’Occitane брэндийн зөөлөн цэцэгсийн үнэртэй шинэ сүрчиг нь гоо үзэсгэлэн ба амар амгалан байдлыг бэлгэднэ
Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт газруудын нэг болох Францын Прованс нутгийн нар мандах торгон агшныг юутай ч зүйрлэшгүй. Тэнгэрт ягааран гэрэлтэх нарны туяа шинэхэн цэцэгс дээр тусахад дэлхийн бүх цаг хугацаа зогссон мэт тайван амгалан, амарлингуй уур амьсгал бүрхэж, ер бусын цэнгэг агаар мэдрэгддэг. Яг энэ үзэсгэлэнт дүр зураг, ид шидийн уур амьсгалыг Францын алдарт L'Occitane брэнд шинэхэн үнэртэндээ шингээж өгчээ. Үүрийн гэгээг санагдуулам, цэнгэг мэдрэмжийг бэлэглэх Terre de Lumiere L'Eau сүрчгийг "Үнэртний төрөлх нутаг" гэгддэг Францын Грас хотод эмэгтэйлэг, романтик сүрчгүүдээрээ алдартай Калис Беккер, Надеж Ле Гарлантежек ба Шьямала Мезондью нар өөрсдийн дурсамж, сэтгэл хөдлөл дээр суурилан зохион бүтээгдсэн юм.
Шүүдрийн дусал мэт цэнгэг, агаар мэт хөнгөн, романтик уур амьсгалтай энэхүү шинэ үнэртнийг түрхэхэд цаг хугацаа ба орон зайгаар аялан Прованс нутгийн цэцэгсийн талд ирсэн мэт сэтгэгдэл таныг удаан хугацааны турш орхихгүй. Сүрчиг эхлээд шүүслэг лийр, үхрийн нүд, ягаан чинжүүний сэргэг үнэрээр нээгдэж, аажмаар амтат бүйлс, цээнэ цэцгийн дэлбээ мэт анхилуун үнэр уусан мэдрэгдэнэ. Харин төгсгөлдөө цагаан заар, тонка шошны дур булаам өнгө аястай болж, эмэгтэйлэг зөөлөн үнэр үнэртэнэ.
Terre de Lumiere L'Eau үнэртний гаднах савлагааг нарны туяанд дэлбээлж буй цэцэгс шиг гэгээлэг, нунтаг ягаан өнгөөр хийсэн нь амар амгалан байдлыг магтан дуулахын зэрэгцээ эмэгтэйлэг байдлыг тунхаглаж буйн илрэл юм.
L'Occitane en Provence
Хаяг: Cентрал Тауэр, 2-р давхар, Утас: 7010-1070;
Улсын Их дэлгүүр, 1-р давхар, Утас: 9304-0110
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт