Матт бүтэцтэй 7 шилдэг зовхины будгууд

Сонгох л үлдлээ

Бид сайтар судалсны эцэст амьдралын нөхцөл байдал бүрд зориулан будалт хийхэд тохиромжтой 7 шилдэг матт бүтэцтэй зовхины будгууд оллоо. Харин ямар өнгө сонгох нь таны шийдвэр.

All About Shadow for Eyes, Clinique

Нэг өнгийн будгууд нь зөөлөн бүтэцтэй бөгөөд баялаг, тогтоцтой өнгийг нэгхэн хөдөлгөөнөөр л гаргана. Тиймээс энэхүү бүтээгдэхүүн нь тусгай технологийн аргаар сайн нягтарсан бүтэцтэй болж түрхэхэд тэгшхэн гадаргуу үүсгэж байгаа юм. Түүнчлэн найрлагад нь муру-муру үрний тос болон витамин Е орсноор энгэсэг шиг бүтэцтэй болжээ.

Perfect Mono, Dolce&Gabbana

Их хэмжээний тосны найрлага, силикон болон зөөлөн полимерорсоны ачаар эдгээр тосон бүтэцтэй зовхины будгууд жигд түрхэгддэг. Өнгөний хослолд цэнхэр далайн, манан саарал, бараан бор, цэрдийн чулуучдын ягаан болон өөр дөрвөн байгалийн туяанууд орсон байгаа.

Photo Op, Smashbox

Suede нүдний будгийн гурвал байхад та байгалийн нуур будалт хялбархан бүтээнэ. Дулаан цайвар хул туяаг хөмсөгнийхөө доогуур бас зовхин дэрээ, хүйтэн цайвар какао туяаг зөвхөн нүд хөдөлдөг зовхины хэсэгт, харин бараан шоколад туяаг нүднийхээ гаднах өнцөгт түрхээрэй.

 Naked2 Basics, Urban Decay

Nude будалт бүтээхэд төгс тохирох зургаан саарал бор туяануудаас бүрдсэн өнгөний хослол будаг. Мэдээж энэхүү будаг нь юуны түрүүнд байгалийн будалт хийхэд зориулагдсан хэдий ч хэрвээ туяануудыг илүү зузаан түрхвэл оройн үдэшлэгт ч тохирно.

Eye Shadow, M.A.C

Шар зосоос авахуулаад бараан маргад хүртэл олон төрлийн туяатай маттан бүтэцтэй будгууд M.A.C-ийн дэлгүүрүүдээр элбэг байдаг. Эдгээр нэг өнгийн будгууд нь их хэмжээний пигменттэй бөгөөд жигд түрхэгдэж, удаан тогтдог билээ. Хэрвээ даруухан зангаа орхиод зориглож чадвал эдгээр Eye Shadow цуглуулгын будгуудыг хооронд нь зохицуулан хэрэглэж болно шүү.

Artist Shadow Matte Finish, Make Up For Ever

Дурын будалтаа хийхэд зориулагдсан 49 туяануудаас бүрдсэн будаг нь Make Up Forever-т танилцуулагдсан байна. Энгийн нүдээ тодотгосон өдөр тутмын будалтаас авахуулаад  студид зураг авалтад зориулсан будалт хүртэл хийх боломжтой. Харин Пруссийн цэнхэр, сүүтэй цай, хуучинсаг ягаан, Бургундийн улаан дарс, энгэсэгэн ягаан болон хүрэн гэх зэрэг сонирхолтой нэрүүд нь таныг ганц биш олон будаг авахад хүргэх болно.

Écrin 1 Couleur, Guerlain

Эдгээр нэг өнгийн хөнгөхөн бүтэцтэй будгууд нь зовхин дээр зөөлөн тогтож, хөнгөхөн туяа үлдээнэ. Зовхины нугалараанд бөөгнөрөхөөс сэргийлэн тусгай гелиэр бүрхэгдсэн бүтэцтэй. Матовые Écrin 1 Couleur нь хүрэн, цайвар цэнхэр, хул, саарал бас хар гэсэн таван сонгодог өнгөний сонголттой.

 

Ө.Тодгэрэл

2015-07-02, 15:18

  • Зураг: Buro 24/7 Russia