Бүрэн хамгаалалт үзүүлэх бүтээгдэхүүн
Гадаа спортоор хичээллэсний улмаас хөлрөхөд мөн усанд сэлэн арьсаа норгох үед ихэнх нарны тоснууд хамгаалах чадвараа алддаг. Тэгвэл Shiseido брэндийн Wet Force нарнаас хамгаалах тос энэ бүх асуудлыг шийдлээ. Үүний зэрэгцээ японы брэнд мөн нарны тос ба суурь кремийг хослуулсан дэвшилтэт BB крем санал болголоо
Та идэвхтэй амьдралын хэв маяг хөтөлдөг, адал явдал эрэлхийлдэг нэгэн үү? Зуны өдрүүдийг усан спортоор хичээллэж, цэвэр агаарт йога хийж, далайн эрэг дээр агаарын теннис тоглож, эсвэл дугуй унаж өнгөрүүлэх дуртай юу? Хэрвээ тийм бол та юуны түрүүнд нарнаас хамгаалах тосны ач холбогдлыг ойлгодог байх учиртай. Мөн энгийн нарны тос ийм зэргийн идэвхтэй үйл ажиллагаанд тохиромжгүй, арьсыг тань хангалттай хамгаалах чадваргүй байдгийг мэддэг байх. Учир нь энгийн нарны тос усанд хүрсэн даруйдаа эсвэл таныг их хэмжээгээр хөлөрсөн үед өөрийн хамгаалах чадвараа алддаг. Тиймээс энгийн нарны тосыг усанд хүргэх бүрдээ шинэчлэх шаардлагатай болдог юм. Хүндрэлтэй байгаа биз?
Аз болж энэ асуудлыг Shiseido брэндийн эрдэмтэд шийдэж өглөө. Тэд сул талыг давуу тал болгон хувиргаж, H2O-н нөлөөгөөр SPF хамгаалалтаа алддаг биш, харин эсрэгээрээ илүү хүчтэй хамгаалалт бий болгодог Wet Force цуврал гаргажээ. Wet Force нарны тосонд орсон полимерууд ус ба хөлсний эрдэс бодисуудтай урвалд орсноор илүү тогтоц сайтай байх хамгаалалтын давхарга үүсгэдэг байна. Уг цувралын нарны тоснууд мөн арьсны эсийг хуурайшиж, исэлдэж, гэмтэхээс сэргийлдэг бөгөөд арьсанд бүрэн хамгаалалт үзүүлдэг давуу талтай юм.
Бүх талын хамгаалалт үзүүлдэг нарны тосны ач холбогдол
Гоо сайхны зах зээл дээр борлуулагдаж буй энгийн нарны тос усанд хүрмэгц хамгаалах чадвараа алддагийн зэрэгцээ арьсыг зөвхөн UVB туяанаас хамгаалдаг. Гэтэл арьсыг UVB ба UVA гэх хоёр төрлийн цацрагаас хамгаалах шаардлагатай байдаг. UVB бол арьсыг түлэгдэхэд хүргэдэг, харин UVA бол арьсан дээр хөгшрөлтийн шинж тэмдэг үүсгэдэг цацраг юм. Харин нарны тосон дээр заагдсан SPF индекс нь зөвхөн UVB цацрагаас хамгаалах чадварыг харуулдаг үзүүлэлт гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгэхээр арьсаа аль болох эрүүл байлгаж, хөгшрөлтийн шинж тэмдгийг урьдчилан сэргийлэхийн тулд бүх талын хамгаалалт үзүүлэх нарны тос сонгох нь нэн чухал. Shiseido брэндийн Wet Force цувралын нарны тоснууд хоёр цацрагаас нэгэн зэрэг хамгаалж, мөн хамгийн гол нь арьс усанд хүрсэн ч хамгаалалтын давхаргаа хадгалж үлдэнэ.
Арьсыг 360° хамгаалах чадвар
Бидний арьсны гадаргуу маш олон тооны нугалаас ба атираанаас бүрддэг тул ихэнх нарны тоснууд арьсыг нэгэн жигд бүрхэж чадалгүй, хамгаалалтад ороогүй зайнууд үлдээдэг. Харин тэдгээр зай нь улмаар нарны хорт туяанд өртөх эрсдэлд ордог. Энэ асуудлыг Shiseido брэндийн патентлаж авсан SuperVeil-UV 360 гэх дэвшилтэт технологи шийднэ. Брэндийн бүхий л нарны тоснууд өөртөө уг технологийг агуулдаг бөгөөд энэ нь арьсыг бичил дурангийн хэмжээнд нэгэн жигд бүрхэж, хамгийн үр дүнтэй хамгаалалт үзүүлэх боломжийг олгодог байна. Өөрөөр хэлбэл нарны хорт туяа ямар ч өнцгөөс туссан хамаагүй таны арьс бүрэн хамгаалалтад орох юм.
Арьсыг үзэсгэлэнтэй харагдуулахын зэрэгцээ хорт туяанаас хамгаалах BB крем
SPF өндөртэй BB крем бол бүсгүй бүрийн цүнхэнд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Нэг бүтээгдэхүүний ачаар нэгэн зэрэг арьсаа хамгаалж, өө сэвээ дарна гэдэг амар биш гэж үү? Хамгийн гол нь Wet Force цувралын BB кремийг түрхсэнээр таны будаг халуун наранд нурахгүй, мөн таныг хөлөрсөн ч, арьсаа усанд хүргэсэн ч хамгаалах чадвараа алдахгүй. Гадаа наранд спортоор хичээллэдэг хүмүүст хамгаас тохиромжтой уг крем нь арьсанд амархан шингэж, байгалийн харагдах хөнгөн бүрхүүл бий болгоно. Энэхүү BB кремийн найрлагад мөн амино хүчил ордог тул арьс тэжээл авч, уян хатан болж, илүү их коллаген үйлдвэрлэх болно. Shiseido уг бүтээгдэхүүнээ Ази бүсгүйчүүдийн арьсанд зориулагдсан өнгөний өргөн сонголттойгоор гаргадаг тул хүн бүр өөрт тохирсон хувилбарыг олох боломжтой.
Wet Force цувралд багтсан бусад нарны тосыг танилцуулж байна. Бүгд тус бүрдээ SPF 50 индекстэй эдгээр тоснууд амьдралын нөхцөл бүрд тохирсон, тусгай хамгаалалт үзүүлнэ.
Shiseido Mongolia
Утас: 11-322041, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт