Органик шампунийн эрин үе: Энгийн шампунь үсийг тань гэмтээж байгааг та мэдэх үү?

Үсээ хайрлах анхны алхам

Энгийн шампунийн найрлагад ордог химийн бодисууд аюултай юу? Хэрвээ тийм бол органик шампунийн давуу тал нь юу вэ? Мөн Монголд борлуулагдаж буй сонголтуудаас хэрхэн шилдгийг нь сонгох вэ? Энэ бүх асуултын хариултыг доороос уншина уу

Бидний үс өдөр тутамд маш их хэмжээний дайралтад өртдөг. Үс хэлбэржүүлэх хэрэгслийн дулааны нөлөө, нарны хорт туяа ба үсний будгийн хатуу найрлагаас гадна, бидний тогтмол хэрэглэж заншсан химийн найрлагатай шампунь үсэн дэх байгалийн тосыг арилгаж, хуурайшуулж, гэмтээж байна.

Та магадгүй энгийн шампунийн талаарх дараах мэдээллийг өмнө нь хэзээ ч дуулж байгаагүй байх. Гэхдээ орчин үеийн зах зээл дээр борлуулагдаж буй ихэнх шампуниуд биологийн задралд ордоггүй байна. Тэдгээр шампунийн найрлагад ордог парабен, силикон, фталат, сульфат гэх зэрэг химийн бодисууд үс ба толгойн арьсанд сөрөг нөлөө үзүүлээд зогсолгүй, мөн байгаль орчинд хортой болохыг эрдэмтэд баталжээ. Хүмүүс шампунийг усаар зайлчихдаг тул үсэнд ямар нэгэн ноцтой гэмтэл учрах боломжгүй гэж үзэх нь элбэг байдаг. Гэвч үнэн хэрэгтээ өдөр тутмын заншил болсон жижиг зүйлс бидний эрүүл мэнд ба гадаад төрхийг бага багаар хордуулдгийг мартаж болохгүй юм.

Аз болж дээр дурдсан эрсдэлтэй орцуудыг та органик шампунийн найрлагаас олохгүй. Органик шампунь үс ба хуйх цэвэрлэх чадамжаа байгалиас олж, анхилуун үнэрээ эфирийн тосноос гаргаж авдаг юм. Энгийн шампуниас органик руу шилжихэд эхэндээ хүндрэлтэй санагдаж болзошгүй. Учир нь органик шампунийн найрлагад натрийн лаурет сульфат гэх түгээмэл хөөсрүүлэгч бодис ордоггүй тул уг шампунийн хөөсрөх чадамж нь харьцангуй бага байдаг. Гэхдээ энэ нь шампунь үс ба хуйхыг дутуу цэвэрлэж байна гэсэн үг биш юм. Органик шампунь үс цэвэрлэх үндсэн үүргээ төгс биелүүлээд зогсолгүй, мөн үсийг байгалийн тэжээлээр баяжуулж, эрүүлжүүлдэг том давуу талтай билээ.

Органик шампунийн давуу талууд:

  • Органик шампунь утаагүй орчинд үйлдвэрлэгддэг бөгөөд ямар ч амьтны өөх тос агуулаагүй, 100% ургамлын гаралтай байдаг.
  • Органик шампунь ургамал, ургамлын жимс ба цэцэгсийн дайвар бүтээгдэхүүнээр хийгддэг тул найрлагадаа ямар ч химийн бодис агуулдаггүй. Ийм ч учраас органик шампунь хэрэглэсэн үед ямар нэгэн харшил эсвэл бусад зовиур үүсэх боломжгүй юм.
  • Органик шампунийн үйлдвэрлэлт амьтад дээр туршилт хийдэггүй.
  • Энгийн шампуньтай харьцуулбал органик шампунь үсний байгалийн тосыг арилгаж, хуурайшуулдаггүй. Харин эсрэгээрээ үсний уутан хальсыг байгалийн эрдэс, ургамлын ханд ба байгалийн тосоор дүүргэн, баяжуулдаг.
  • Органик шампунь хэрэглэснээр та ус зайлуулах хоолой руу байгалийн задралд ордог найрлага урсгаж, байгаль орчиндоо тус хүргэх болно.

THANN брэндийн ‘'Eden Breeze'' будагтай үсний шампунь

Ихэнх хүмүүс органик шампунь хэрэглэснээр үснийхээ будгийг арилгачихна хэмээн эмээдэг. Гэхдээ энэ нь маш буруу ойлголт юм. Будагтай үсэнд зориулагдсан органик шампуниуд харин ч эсрэгээрээ будгийн тогтцыг сайжруулах чадвартай байдаг. Ийм төрлийн шилдэг шампуниудын нэг бол THANN брэндийн Eden Breeze юм. Уг шампунийн найрлага дахь липидиум ханд үсний будгийн тогтцыг сайжруулж, бохирдлыг гүн цэвэрлэнэ. Мөн оливийн тос ба эрдэнэ шишийн ханд нь үсийг зөөлрүүлэн тэжээл өгнө. Харин чиа үрийн ханд нь үсийг чийгээр хангаж, хөвсийлгөн сэргээх юм. Eden Breeze шампунийг ижил цувралын ангижруулагчтай хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно.

THANN брэнд нь анх 2002 онд байгалийн гаралтай олон төрлийн ургамлын найрлагатай үс, бие, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан юм. Орчин үеийн, их хотын амьдралд хүн өдөр тутмын ядаргаа ба стрессд өртөж, эрүүл оршихуйн тэнцвэрийг алддаг. Харин энэ бүгдийг THANN брэнд шийдвэрлэхийг зорин ажилладаг аж.

Үнэ: 250мл - 27900₮

L'Occitane брэндийн "Aromachologie" эмчилгээний шампунь

Хэрвээ таны үс дулааны нөлөө эсвэл будгийн хатуу найрлагаас шалтгаалан гэмтэж, хэврэг болсон бол L'Occitane брэндийн үсний эрүүл мэндийг сэргээх үйлчилгээтэй шампунь танд төгс тохирно. Таван төрлийн эфирийн тосноос бүрдсэн уг шампунь нь үсэнд шаардлагатай уургийг нөхөж, бэхжүүлнэ. Шампунийг тогтмол хэрэглэсний үр дүнд үс зөөлөн, торгомсог, аливаа бохирдлоос ангижирсан, мөн хамгийн гол нь эрүүл болно. Шампунийн найрлагад багтсан иланг-иланг, чихэрлэг бэрсүүт жүрж, лаванда цэцэг, гераниум цэцэг ба анжелика ургамлын эфирийн тос нь үсний ширхэг бүрийг эмчилж, дотроос нь эрүүлжүүлэх юм. L'Occitane брэндийн уг шампуниар үсээ угаасны дараагаар үс цэвэрхэн атлаа, шаардлагатай тэжээлээр баялаг үлдэнэ.

L'Occiatne брэнд нь 100 % байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэнд юм. Анх Францын Прованс хэмээх үзэсгэлэнтэй цэцэгсийн нутгаас өөрийн амжилтын түүхийг эхлүүлсэн уг брэнд нь ши тосны найрлагатай бүтээгдэхүүнээрээ дэлхийн олон хэрэглэгчдийн сэтгэлийг татаж чадсан юм.

Үнэ: 300мл - 44,900₮,  500мл - 59,900

Botanicus брэндийн "Horsetail & Nasturtium" эмчилгээний шампунь

Botanicus брэндийн адууны сүүл ба настурция ургамлын хандаас гаргаж авсан шампунь нь гэмтсэн, ширхэг нь нарийссан, тэжээлийн дутагдалд орсон үсэнд хамгаас тохиромжтой. Энэхүү шампунийг тогтмол хэрэглэснээр үс бэхжиж, шаардлагатай тэжээлээ авч, сэвсгэр зөөлөн болно. Мөн уг шампунь хуурайшсан хуйхны арьсыг эмчилж, зөөлөн үнэрээр анхилах олон давуу талтай.
Botanicus брэнд мөн тослог үсэнд илүү тохиромжтой зэрлэг лаванда цэцгийн (Wild Lavender), хэврэг үсэнд зориулагдсан шар айраг ба хоп ургамлын (Beer & Hops), мөн хуурай үсний розмарин ба хус модны (Rosemary & Birch) найрлагатай шампуниуд санал болгодог байгаа.

Чех улсад үүсгэн байгуулагдсан Botanicus брэнд нь өөрсдийн цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулсан ургамлуудаар 100% байгалийн цэвэр гоо сайхан, хоол хүнсний бүтээгдэхүүн гаргадгаараа алдартай. Органик ургамал, уламжлалт орц, чанартай бүтээгдэхүүн гэх үндсэн гурван зарчмыг тус компани баримталдаг. Botanicus нь Монголын зах зээлд 2013 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр нэвтэрсэн юм.

Үнэ: 275мл - 44900₮, 525мл - 64900₮

THANN брэндийн "Aromatic Wood" хор гадагшлуулах шампунь

Их хотын бохирдолтой агаарын нөлөөнд мөн өдөр тутмын хатуу найрлагатай бүтээгдэхүүний үр дүнд үс тань гэмтэж, хордсон бол Aromatic Wood буюу задь модны найрлагатай THANN брэндийн шампунь асуудлыг шийднэ. Үс ба хуйхан дахь хорыг гадагшлуулж, детокс үйлчилгээ үзүүлэх энэхүү шампунийн найрлага дахь улаан буудайн уураг болон бусад ургамлын тосон ханд нь үсэнд чийг өгч, тэжээлээр хангана. Задийн тосон ханд нь ариутгах, халдварын эсрэг үйлчилгээ үзүүлж, мөн гаднын нөлөөнөөс хамгаалах байгалийн бүрхүүл үүсгэнэ. Ерөнхийдөө уг шампунийг хэрэглэснээр үс эрүүлжиж, стресс тайлагдах болно.

Энэ дашрамд дурдахад THANN брэнд Хүүхдийн баярыг тохиолдуулан үс арчилгааны иж бүрдэл худалдан авсан хэрэглэгчиддээ бие арчилгааны 60 мл бүхий аяллын иж бүрдэл бэлэглэж байгаа гэнэ.

Үнэ: 250 мл - 26900₮

Ө.Тодгэрэл

2017-05-23, 09:51