Намар-өвөл 2020 улирлын шилдэг гоо сайхны төрхүүд
Miu Miu-гийн ретро төрх
Miu Miu-гийн шоунд зориулан Гуидо Палау 1950-аад оны винтэж үс засалтыг хийсэн бол Пэт Макграт Клеопатраг санагдуулам хурц будалтыг хийсэн юм. Харин үр дүнд нь ретро хэв маягтай төрх үүссэн байгаа.
Chanel охидын гялалзсан уруул
Chanel намар-өвөл 2020 шоундаа зориулан маш энгийн даруу төрхийг бүтээсэн байлаа. Стилист Сэм МакКайт загвар өмсөгчдийн үсийг бага зэрэг хөвсийлгөн хойш самнасан бол нүүр хувиргагч Люсиа Пика хөнгөн хэлбэрийн гэрэл сүүдэр тавин, гялалзсан уруул өнгөлөгч ашиглажээ.
Alexander McQueen дээрх улаан сортой үс
Намар-өвөл 2020 улиралд хэд хэдэн панк төрхүүд тайзнаа гарсны нэг нь Alexander McQueen байсан юм. Үсчин Гуидо Палау загвар өмсөгчдийн үсийг цэмцгэр самнан улаан өнгийн сорыг ашиглан панк төрх бүрдүүлсэн байлаа.
Stella McCartney ба Valentino-гийн график контур
Нүүр будалтдаа шинэлэг уур амьсгал нэмэхийг хүсч байвал Stella McCartney ба Valentino-гийн шоун дээрх график контурыг туршаад үзээрэй. Stella McCartney зөвхөн нүдний үзүүр хэсэгт контур тавьсан бол Valentino максимум хэв маягтай контурыг саа болон шигтгээгээр чимэглэсэн байлаа.
Giambattista Valli-гийн талстан будалт
Нүүр хувиргагч Исамая Френч Giambattista Valli-гийн шоунд зориулан загвар өмсөгчдийн нүүрийг хувиргахдаа талстан шигтгээг ашиглажээ. Нүдний эргэн тойронг тэр чигт нь талстаар бүрхэх уг нүүр хувиргалтыг хөгжмийн наадамд оролцохдоо хэрэгжүүлвэл тохиромжтой.
Hermès ба Saint Laurent дээрх гал улаан уруул
Hermès ба Saint Laurent зөвхөн уруулан дээр анхаарал хандуулсан будалтыг хийсэн байлаа.
Celine-ий рок одод
Celine-ий шоунд 1970-аад оны рок-н-ролл хэв маяг амилсан юм.
Haider Ackermann-ы ретро футуристик үс засалт
Брижит Бардотын хөвсгөр үсийг футуристик хэв маягт оруулсан мэт харагдах үс засалтыг Haider Ackermann-ы стилистүүд хэрэгжүүлсэн байна.
Altuzarra-гийн смоки контур
Нүүр хувиргагч Том Пече уламжлалт мууран нүд контурыг гялалзсан номин цэнхэр, хүрэн ягаан харандаа ашиглан хэрэгжүүлжээ.
Off-White дээрх өнгөлөг cормуус
Нэг их хичээл зүтгэл гаргаагүй атлаа анхаарал татам будалтыг Off-White хэрэгжүүлсэн юм. Зөвхөн ягаан өнгийн сормуусны будгийг ашиглан хэрэгжүүлж болох уг будалтыг зуны улиралд туршаад үзээрэй.
Maison Margiela-гийн ар-деко хэмнэл
Содон шийдлээрээ үргэлж гайхшруулж чаддаг Maison Margiela намар-өвөл 2020 улиралд зориулан мөн л сонирхолтой төрхийг бүрдүүлсэн юм. Хөмсгийг цайруулсны дараа тод өнгийн нүдний харандаа, тень ашиглан нүдийг будсан бол үсийг цэмцгэр зассан нь бүхэлдээ ар-деко уур амьсгалыг бий болгожээ.
Dior-ийн 1970-аад оны хэв маяг
Нүүр хувиргагч Питер Филипс нүдэнд анхаарал хандуулсан смоки будалтыг хийсэн бол Гуидо Палау үсний аксесуарын тусламжтайгаар 1970-аад оны хиппи нарыг санагдуулам үс засалтыг гүйцэтгэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт