Prada брэндийн сүрчигнүүд Монголд албан ёсоор орж ирлээ

Бишрэлт Бьюти бүл нэмж байна

Дэлхийн загварын ертөнцийн гол тоглогчдын нэг болох Италийн тансаг зэрэглэлийн Prada загварын ордон нь Миучча Прадагийн удирдлага дор яг л "цаг хугацааны машины" тусламжтай урласан мэт орчин үеийн бөгөөд сонгодог хэв маягтай хувцас ба аксесуаруудыг бүтээж Prada вант улсын давтагдашгүй өнгө аясыг бүрдүүлсэн байдаг. Харин 2003 онд тус брэнд зөвхөн нэг төрлийн нотод төвлөрсөн артизан үнэртнүүдийг цөөн тоогоор бүтээснээр сүрчигний салбарт анх хөл тавьж байжээ. Үүнээс хойш тэд өндөр чанартай, байгалийн орц найрлагатай, брэндийн ДНХ-г илтгэсэн сүрчигнүүдийг зах зээлд танилцуулж, үнэртний салбарт өөрсдийн гэсэн байр суурийг бататгасан юм.

Prada брэнд өнөөдрийг хүртэл нийт 80 гаруй сүрчиг бүтээсэн бөгөөд энэ хугацаандаа Даниела Андрие, Карлос Бенаим, Макс Гаварри, Клемент Гаварри зэрэг сүрчигний салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан юм. Миучча Прада сүрчиг бүтээх үйл явцыг "Шинэ загварын коллекцийг ямар нэгэн хүнээр төсөөлж урладаг. Энэ хүн хэдэн ч удаа өөрчлөгдөж болно. Харин сүрчигний хувьд бүх зүйл огт өөр. Чамд бүхэл бүтэн ертөнц бүтээх хэрэг гарна" хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч тус брэндийн сүрчиг бүр бүхэл бүтэн ертөнцийг илтгэж чаддаг. Жишээ нь амтат карамель, ваниль, заарын анхилуун үнэртэй Prada Candy нэртэй сүрчиг нь амттаны төрлийн сүрчгийг шинэ шатанд хүргэсэн хэмээн үнэлэгддэг бол Prada Amber сүрчиг нь хувны төрлийн үнэртний шинэ эрин үеийг тодорхойлсон гэж тооцогддог.

Тэгвэл одоо дэлхийн алдартай сүрчигнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэдэг Бишрэлт Бьюти ээлжит шинэчлэлээ хийн Италийн алдарт Prada загварын ордны сүрчигнүүдийг албан ёсоор оруулж ирлээ. Монголын гоо сайхны зах зээлд тохиож буй энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Бюрогийн зүгээс Prada ордны гурван сүрчгийг онцлон танилцуулж байна.

Эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дотоод мөн чанарыг нээж өгөх La Femme, L'Homme сүрчиг

Эрэгтэйлэг ба эмэгтэйлэг шинж чанарыг өндөр тунгаар агуулж, дотоод мөн чанарыг илтгэн, үл мэдэгдэх хүчээр хоорондоо уусан хослодог энэхүү хос сүрчиг нь брэндийн түүхэнд тохиосон шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог. Эмэгтэй сүрчиг нь франжипани, тубероза, цахилдаг цэцэгсийн нотуудаар эхлэн, ваниль, иланг-иланг, цагаан лав, ветиверийн найрлагатай холилдон үнэртэнэ. Эрэгтэй сүрчиг нь Prada-гийн уламжлалт найрлага болох асар ховор амбра (халимны гулгидас) ба цахилдаг цэцэгсийн нотоор нээгдэнэ. Мөн тарлан цэцэг, пачули цэцэгсийн үнэр үл ялиг мэдрэгдэнэ.

 

Амттаны дэлгүүрийг санагдуулах Prada Candy

Амттанд дуртай бүсгүйчүүдэд зориулсан энэхүү сүрчиг нь Prada ордны бестселлерүүдийн нэг юм. Карамель, заар, бензоин, ванилийн ноттой Prada Candy сүрчгийг арьсандаа хүргэмэгц амттаны дэлгүүрт ирсэн мэт мэдрэмж төрөх болно. Чихэрлэг атлаа хэт нялуун биш энэхүү сүрчгийг түрхэхэд хормын зуур дур булаам, "амттай" бүсгүй болон хувирна.

 

Bishrelt Beauty
Утас: 70128977

  • Тэнгис кино театрын урд "Бишрэлт Их дэлгүүр" 1 давхар
  • Шангри-Ла Молл 1 давхар
  • Central tower 2 давхар
  • Улсын Их дэлгүүрийн 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 


Г.Тэмүүлэн

2019-03-01, 09:00