Зуны улиралд төгс тохирох хөнгөн бүтэцтэй тоснууд
[comfort zone] брэндийн гель-тос
Бүтээгдэхүүний найрлагад макрогиалуроны хүчил гэх энгийн хүчлээс 1000 дахин илүү арьсны чийгшлийг барих чадвартай тусгай орц орсон тул энэ нь арьсны тэжээлийн дутагдлыг ямар ч бүтээгдэхүүнээс илүү хангах чадвартай. Гель ба тос гэх хосолсон бүтэцтэй учир арьсанд хурдан шингэж, хуурай арьсанд хүртэл тохиромжтой байна.
Kiehl's брэндийн чийгшүүлэгч гель-тос
Гель төрлийн энэхүү хөнгөн бүтээгдэхүүн нь найрлагадаа ямар нэгэн тос агуулдаггүй тул тослог болон холимог арьсанд нэн тохиромжтой. Түрхсэн үед нүүрний арьс бүхэл өдрийн турш гялтганахгүй.
Givenchy брэндийн арьс гэрэлтүүлэгч чийгшүүлэгч гель-тос
Энэ жил Givenchy-гийн хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүний цуглуулгад хэд, хэдэн шинэ тос нэмэгдсэн байгаа. Тэдгээрийн нэг бол шингэн серум мэт бүтэцтэй гель-тос юм. Бүтээгдэхүүний найрлагад чийгшлийг өөртөө татан эс дотор хадгалан барих чадвартай молекулууд орсноороо онцлог болжээ. Энэ тос нь арьсан дээр үл мэдэгдэх маш хөнгөн бүтэцтэй тул будгийн суурь болгож эсвэл шөнө унтахаасаа өмнө хэрэглэх боломжтой.
Glamglow брэндийн чийгшүүлэгч тос
Пинаколадагийн үнэртэй энэ тосыг зун хэрэглэхэд тохиромжтой. Найрлагад нь гиалуроны хүчлийн гурвалсан комплекс ордог бөгөөд бүтэц нь усархаг хэдий ч арьсны хуурайшилттай тэмцэх чадвартай. Бүтээгдэхүүн хоёрхон минутын дотор арьсанд бүрэн шингэнэ.
Dr.Jart+ брэндийн гүн чийгшүүлэгч бүтээгдэхүүн
Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал энэ нь нэлээд өвөрмөц бүтэцтэй. Тодруулбал өтгөн гель хэлбэрийн энэхүү бүтээгдэхүүн нь түрхэх үед усны дуслууд болон хувирч, яг л тосон дээр ус дуссан мэт мэдрэмж өгнө. Найрлага дахь силиконууд арьсны гадаргууг нэгэн жигд, гөлгөр болгох увдистай.
Dior брэндийн чийгшүүлэгч тос
Энэхүү өдөр тутамд зориулагдсан чийгшүүлэгч тос нь эмзэг арьсанд тохиромжтой. Тосыг түрхсэн даруйд сэрүүн мэдрэмж төрнө. Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьс илүү зөөлөн, торгомсог болдог тул дээрээс нь будаг давхарлахад сайтар сууж өгдөг.
Clinique брэндийн чийгшүүлэгч баяжмал
Clinique-ийн энэхүү баяжмал нь гиалуроны хүчил ба Е ба С амин дэмүүд дээр суурилан бүтээгдсэн. Бүтээгдэхүүн бага зэрэг наалдамхай бүтэцтэй тул дээрээс нь нунтаг пудр давхарлахад нэн тохиромжтой байдаг.
Guerlain брэндийн өдрийн гель-тос
Энэхүү бүтээгдэхүүний найрлага дахь гол орц нь ус юм. Маш хөнгөн бүтэцтэй хэдий ч арьсыг сайтар чийгшүүлэх чадвартай тул зөвхөн зун гэлтгүй бүхэл жилийн турш хэрэглэж болно. Найрлагад мөн арьсны хамгаалалтын функцийг идэвхжүүлэх цагаан нарс модны ханд орсон байгаа. Эмзэг арьсанд илүү тохиромжтой.
Rivoli Geneve брэндийн залуужуулах үйлчилгээтэй спрей
Спрей хэлбэрийн энэхүү хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь нүүрний арьсыг бүхэл өдрийн турш илүү сэргэг, эрүүл харагдуулна. Бүтээгдэхүүн гурван чиглэлээр үйлчилдэг нь арьс чангалах, хамгаалах ба чийгшүүлэх юм.
Chanel брэндийн гель-тос
Усан суурьтай Hydra Beauty цуглуулгад төрөл бүрийн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд ордог. Тэр дундаас хамгийн хөнгөн бүтэцтэй нь энэхүү гель-тос юм. Найрлагад нь силикон ордог тул түрхсэний дараа арьс илүү торгомсог болдог ба энэ нь косметик будгийн төгс суурь болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт