Шилдэг шингэн хацар өнгөлөгчид

Нүүрний арьсыг илүү эрүүл бөгөөд залуу харагдуулах шилдэг бүтээгдэхүүнүүд

Becca брэндийн хацар ба урууланд зориулагдсан шингэн будаг

Ши тосны найрлагатай, ус нэвтэрдэггүй энэхүү будаг нь ямар нэгэн гялтганасан эффектгүй хөнгөн бүтэцтэй юм. Будаг арьсан дээр жигд түрхэгдэж, арьсанд шаардлагатай чийгшлийг өгөх болно. Хацраа өнгөлөх эсвэл уруулаа будахын тулд маш бага хэмжээний будаг түрхэхэд л хангалттай.

Beach Tint - Becca

By Terry брэндийн гель хацар өнгөлөгч

Гель хэлбэрийн энэхүү хацар өнгөлөгч нь халуунд урсдаггүй тогтоц сайтай бөгөөд зөөлөн гялтганасан эффектээр таны арьсыг залуу харагдуулна. Уг бүтээгдэхүүн маш тод өнгөтэй учир хацартаа бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй.

Cellularose Blush Glacé - By Terry

Inglot брэндийн тосон хацар өнгөлөгч

Тосон бүтэцтэй энэ хацар өнгөлөгчийг хурууныхаа өндгөөр түрхвэл илүү тохиромжтой. Бүтээгдэхүүн хуурай арьсанд зориулагдсан бөгөөд арьсыг Е амин дэм ба пептидүүдээр баяжуулж, чийгшүүлнэ.

AMC Face Blush - Inglot

Benefit брэндийн шингэн хацар өнгөлөгч

Үл ялиг гялтганасан эффекттэй, цайвар ягаан өнгийн энэ хацар өнгөлөгч нь нягтшил сайтай тул бага хэмжээгээр хэрэглэж, хэмнэлттэй байх болно.

Dandelion Dew - Benefit

Nars брэндийн шингэн хацар өнгөлөгч

Тогтоц сайтай, шингэн бүтэцтэй Nars брэндийн энэхүү хацар өнгөлөгч нь арьсанд сайхан уусаж өгдөг. Бүтээгдэхүүний ухаалаг савлагааны ачаар та нэг будалтдаа нэг дуслыг л ашиглах болно. Orgazm нэртэй бүүдгэр ягаан өнгийн хувилбар нь мэргэжилтнүүд дунд хамгийн эрэлт ихтэй нь юм.

Liquid Blush - Nars

Smashbox брэндийн шингэн хацар өнгөлөгч

Тунгалаг гель хэлбэрийн энэхүү хацар өнгөлөгч маш хөнгөн бүтэцтэй бөгөөд арьсанд хүрсэн даруйдаа өнгөө идэвхжүүлдэг. Энэ бүтээгдэхүүнийг хэтрүүлэн түрхэнэ гэж бараг л үгүй. Учир нь хэд давхарласан ч бүтээгдэхүүний өнгө цайвар ягаанаас илүү гүн туяатай болдоггүй юм. Уг хацар өнгөлөгчийн найрлагад С амин дэм ба анар жимсний тос ордог байгаа.

O-Glow - Smashbox

Buro.Mongolia

2017-08-20, 13:13