Сэтгэл догдолж, адал явдал эрэлхийлэх хаврын улирлыг хүн бүрийг увидасдах чадвартай шинэ үнэртэнтэй хамт угтан авъя. Бид Бишрэлт их дэлгүүрт тун удахгүй ирэх шилдэг найман сүрчгийг онцлон бичлээ
Үнэртний зах зээл дээрх олон сонголт дунд толгой тань эргэдэг үү? Шинэлэг зүйл туршиж үзмээр байв ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Бид уншигчиддаа зориулж Монголоос худалдан авах боломжтой хаврын шинэ сүрчгүүдийг түүвэрлэн бэлдлээ. Доорх найман үнэртэн таны сэтгэлд анхилуун цэцэгсийн хүрээлэн, сэрүүн далайн эрэг ба өөдрөг уур амьсгал төрүүлэм нарлаг өдрийг ганцхан цацлагын ачаар мэдрүүлэх болно. Ингээд өөртөө итгэлтэй болж, эргэн тойрны хүмүүсээ "илбэдэхэд" тань туслах шилдэг сүрчгүүдийг дэлгэрэнгүй харцгаая.
Эмэгтэйчүүдэд
Lanvin - Modern Princess
Юунд ч хязгарлагдалгүй, үргэлж өөрийн хүсэл мөрөөдлийг дагадаг, дэгжин ба хүчирхэг бүсгүйг Lanvin брэндийн Modern Princess сүрчиг илэрхийлнэ. Өнгөрсөн оны долоодугаар сард худалдаанд гарсан уг сүрчгийг цэцэгсийн анхилуун үнэртэй, тачаангуй аястай, олон давхар бүтэцтэй гэж тодорхойлж болно. Алим ба үхрийн нүдний анхлан нотоор эхлэх "Орчин үеийн Гүнж" үнэртэн нь мэлрэг ба фрезия цэцэгсийн мэдрэмтгий үнэрээр үргэлжилж, эцэст нь цагаан заар ба цахирмаа цэцгийн нотоор анхилна.
Montblanc - Lady Emblem
Lady Emblem бол сарнай цэцгийн мөн чанарыг өөртөө агуулсан, эмэгтэйлэг байдлын юниверсал тодорхойлолт болдог маш мэдрэмтгий сүрчиг юм. Сүрчгийн найрлага ягаан чинжүү ба бэрсүт жүржээр эхэлж, зүрхэндээ сарнай ба мэлрэг цэцгээр зонхилж, эцэст нь хув ба зандан модны нотоор өндөрлөнө. Lady Emblem-ийн савалгаа яг л очир эрдэнэ чулуу ба сарнай цэцгийн хослол мэт үнэхээр чамин хийцтэй болсныг дурдахгүй өнгөрөх аргагүй юм.
Lanvin - Jeanne Lanvin My Sin
Хамгийн анх 1924 онд хэрэглэгчдийн хүртээл болж, тухайн үеийн үнэртний салбарт хувьсал авчирч байсан My Sin үнэртэй усыг Lanvin ордон шинэчилж, энэ оны эхээр дахин худалдаанд гаргасан билээ. Чангаанз ба лийрийн анхлан нот, фрезия ба сарнай цэцгийн зүрхэн нот болон заар ба зандан модны суурь нотоос бүрдэх энэхүү үнэртэн эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй болгож, эрх чөлөө мэдрүүлэх болно.
Montblanc - Lady Emblem L`Eau
Lady Emblem үнэртний зөөлрүүлсэн хувилбар гэгддэг 2017 оны шинэхэн Lady Emblem L`Eau сүрчиг нь нэгэн зэрэг цэцэгсийн анхилуун бас далайн сэрүүн үнэрийг өөртөө агуулна. Сүрчгийг цацсан даруйд амтат жүржийн сэрүүн үнэр мэдрэгдэж, аажмаар сарнай ба замбага цэцгийн зөөлөн аяс зонхилж, эцэст нь заар ба самрын модны нотууд үлдэнэ. Шинэхэн бас цэмцгэр үнэртэн эрэлхийлж буй хүмүүст Lady Emblem L`Eau гарцаагүй таалагдана.
Coach - Eau de Parfum
Та эрх чөлөөтэй, өвөрмөц хэв маягтай, cool бүсгүй мөн үү? Хэрвээ тийм бол Coach-ийн санал болгох Eau de Parfum сүрчиг таны хамгийн дуртай үнэртэн болно. Анхаарал татам тод үнэртэй бөөрөлзгөнөөр эхэлж, Турк сарнайн зөөлөн үнэр лүү шилжиж, мэдрэмтгий заарын нотоор өндөрлөх Eau de Parfum-ыг түрхсэн даруйд баяр баясгалан мэдрэгдэж, эрч хүч нэмэгдэх болно.
Salvatore Ferragamo - Emozione Eau de Parfum
Амьдралын жижиг хэдий ч, бодит зүйлсээс таашаал авч, сэтгэл хөдлөлдөө автаж чаддаг бүсгүйчүүдэд зориулагдсан Emozione сүрчиг энхрий зөөлөн, сонгодог үнэрээрээ алдартай. Бергамот лийрийн сэрүүн аясаар эхэлж, Болгар сарнайн зөөлөн нотоор үргэлжилж, сүүлд нь цагаан заар ба пачули ургамлын суурь нотууд анхилна.
Эрчүүдэд
Montblanc - Emblem Absolu
Энэ онд танилцуулагдсан шинэ Emblem Absolu сүрчгийг Montblanc брэнд дулаан мэдрэмж төрүүлдэг, сэтгэл булаам, сонгодог эрчүүдэд зориулсан юм. Лийр, амтат жүрж ба кардамом ургамлын навчнаас бүрдэх анхлан нотууд, лаванда цэцэг, жимсгэнэ ба зөгийн балны үнэрээр солигдож, пачули ба ветивер ургамлын суурь нотуудаар өндөрлөнө. Дотроо зөөлөн ч, гаднаа эрхэмсэг бас хүчирхэг эрчүүд энэхүү сүрчгээр өөрийгөө илэрхийлэх дуртай.
Burberry - Mr. Burberry Eau de Parfum
Энэ 2017 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарч байгаа Mr.Burberry Eau de Parfum сүрчиг Монголд тун удахгүй ирэх гэж байна. Лондон хотын адал явдлаар дүүрэн амьдралыг илэрхийлэх энэхүү сүрчгийг үдшийн гаралтанд зориулж хэрэглэвэл илүү тохиромжтой юм. Шанцай ба эстрагоны анхлан нотууд, пачули ургамлын зүрхэн нот болон хув ба ветивер ургамлын суурь нотуудас бүрдэх сүрчгийн найрлага жинхэнэ ид шидийн ханд мэт мансууруулах болно. Эрэлхэг, дахин давтагдашгүй, мартагдашгүй эрэгтэйг Mr.Burberry Eau de Parfum төгс төлөөлнө.
Bishrelt Department Store Mongolia
Утас: 70128977, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар, Улсын их дэлгүүрийн 1 давхар, Emart их дэлгүүрийн 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт