Өвлийн хүйтэн, харанхуй өдрүүдэд өөрийн эрхгүй уйтгарлах сэтгэл төрж байна уу? Бид таныг сайн ойлгож байна. Цэцэгсийн шинэхэн үнэр мэдрэлгүй, нарны дулаан туяа авалгүй, цэвэр агаараар амьсгалалгүй олон хоноход мэдээж хүн бүр тавгүйтэж эхэлнэ. Гэхдээ санаа бүү зовоорой. Бидний сонгосон доорх сүрчгүүд таны сэтгэлийг хормын зуур сэргээх болно
Эмэгтэйчүүдэд
Coach-ын The Fragrance Eau de Toilette
Энэ оны хавар нээлтээ хийсэн The Fragrance цувралын Coach Eau de Toilette үнэртэй ус нь Нью-Йорк хотын гэнэтийн, адал явдлаар дүүрэн, cool энергийг танд мэдрүүлнэ. Үнэртний эхний нотууд ногоон лийр жимсээр эхэлж аажмаар цагаан Альба сарнайн үнэрт шилжин, эцэст нь заар ба цагаан царс модны нотоор өндөрлөнө. Орчин үеийн, өөртөө итгэлтэй, хараат бус бүсгүйн илэрхийлэл болсон уг үнэртний ачаар залуу насны эрч хүчийг олж аваарай.
Lanvin-ы Eclat d'Arpege So Cute
Lanvin загварын ордон Eclat d'Arpege үнэртнийхээ цөөн тоогоор үйлдвэрлэгдэх шинэ хувилбарыг 2016 оны долоодугаар сард танилцуулсан байгаа. Цэцэгсийн аяс давамгайлж, шинэхэн мэдрэмж төрүүлэх Eclat d'Arpege So Cute сүрчиг нь танд дутагдаж байсан байгалийн цэнгэг үнэрийг нөхөж өгнө. Шинэ сүрчиг Сицилийн нимбэг ба сараана цэцгийн нотуудаар эхэлж, ногоон цайны навч ба тоор жимсний дэлбээгээр үргэлжилж, Ливаны самрын мод ба цагаан заарын суурь үнэрүүдээр өндөрлөнө.
Burberry-гийн My Burberry Festive Eau de Parfum
My Burberry цувралын баярын улиралд зориулагдсан My Burberry Festive Eau de parfum сүрчиг нь савалгаанаасаа эхлээд л баярын уур амьсгал бүрдүүлэх болно. Орчин үеийн, дэгжин бүсгүйд төгс тохирох уг сүрчгийг бергамот лийр, тарлан цэцгийн анхлан нотууд болон хайтан, булцуут цэцгийн зүрхэн нотууд тодорхойлно. Баярын өдрүүд ойртож буй энэ үед гэрээ гацуур модоор, харин өөрийгөө Festive Eau de Parfum-аар чимж, өөртөө инээмсэглэл бэлэглээрэй.
Balmain-ы Extatic
Анх 2014 оны нэгдүгээр сард худалдаанд гарсан Extatic сүрчиг нь Balmain ордны тансаг атлаа этгээд хэв маягийн төгс төлөөлөл болсон юм. Оливье Рустены бий болгосон тачаангуй, хараат бус, тансаг дүр төрхийг өөр дээрээ туршихыг хүсвэл энэхүү сүрчиг танд тус болно. Болгар сарнай ба османтус ургамлаар эхлэх уг сүрчиг нь зүрхэндээ нууцлаг аястай цахирмаа, мэлрэг цэцгээр зонхилж, Барения ширний нотоор суурь үнэр нь бүрдэнэ. Өвлийн хүйтэн өдрүүдэд хөнжилдөө шигдэхийн оронд баярын үдэшлэгт идэвхтэй оролцож, Balmain-ы Extatic сүрчгийн ачаар хормын зуур өөртөө эрч хүч, итгэл нэмээрэй.
Moschino-гийн Cheap and Chic Stars
Бүсгүйчүүдийг цэцгийн баглаа мэт сэтгэл булаам, зөөлөн үнэртэй болгох Moschino-гийн Stars сүрчиг анх 2014 оны есдүгээр сард худалдаанд гарч байсан. Сүрчиг цитрон, сарнай, цээнэ цэцгийн анхлан нотуудаар эхэлж, зүрхэнд нь сараана ба мэлрэг цэцэг тоглогдоно.
Versace-гийн Yellow Diamond Intense
Yellow Diamond үнэртний шинэчлэгдсэн хувилбар болох Yellow Diamond Intense сүрчгийг гэгээлэг, нууцлаг бас сэтгэл татам гэх үгсээр тодорхойлж болно. Тансаг савалгаатай, тогтоц сайтай уг сүрчгийг баярын үдэшлэгүүдэд хэрэглэвэл нэн тохиромжтой. Та үдшийн хамгийн гол дагина болж, эмэгтэйлэг бас дур булаам аяс цацруулах болно. Сүрчгийн найрлагад бергамот лийр, мэлрэг цэцэг ба османтус ургамал давамгайлж, хув, заарын үнэр дагалдана.
Van Cleef & Arpels-ын Collection Extraordinaire
Эрчүүдэд
Versace-гийн Dylan Blue
Versace ордны энэ оны долоодугаар сард танилцуулсан Dylan Blue сүрчиг таныг нэгэн зэрэг дайчин шиг эрэлхэг, муур шиг зөөлөн болгоно. Донателла Версачегийн хувьд төгс эрэгтэй хүн өөртөө нэгэн зэрэг хүчтэй, тачаангуй, бардам, мэдрэмтгий бас зоригтой зан чанаруудыг агуулах ёстой аж. Найрлагадаа бергамот лийр, грейпфрут, инжирийн навч, нил цэцэг ба хар чинжүү агуулсан энэхүү сүрчиг нь өвлийн хүйтэнд хүртэл бүсгүйчүүдийн анхаарлыг тань руу татах болно.
Van Cleef & Arpels-ын In New York
Францын үнэт эдлэл, бугуйн цаг ба сүрчиг үйлдвэрлэгч Van Cleef & Arpels ордны 2016 оны хавар танилцуулсан In New york үнэртэн нь Нью-Йорк хотын амьдралын хэв маягийг илтгэдэг юм. Сүрчиг италийн нимбэг, мандарин ба далайн үнэрээр эхэлж, дэгжин мэдрэмж төрүүлнэ. Анхны үнэр арилмагц сүрчигний зүрхэн дэх анхилуун лаванда цэцэг ба кларисейж шарилж, аагим мод, заарын үнэр анхилж, эцэст нь хув, тонка шошны дулаан үнэр мөрөө үлдээнэ.
Энэхүү сүрчиг нь танд Нью-Йоркийн Броадвей эсвэл Тавдугаар өргөн чөлөөгөөр зугаалж буй мэт эрч хүчтэй, амьдралын идэвхтэй мэдрэмж бэлэглэнэ.
Jimmy Choo-гийн Jimmy Choo Man Intense
Энэ 2016 оны тавдугаар сард нээлтээ хийсэн Jimmy Choo Man Intense сүрчиг нь өөртөө итгэлтэй, эрэлхэг, адал явдалд дуртай эрчүүдэд зориулагдсан юм. Энэ сүрчиг таныг нэгэн хэвийн гунигтай өдрүүдийн хэмнэлээс гарч, ямар нэгэн сэтгэл хөдөлгөм, гэнэтийн үйлдэл хийхэд нөлөөлнө. Сүрчиг лаванда цэцэг, амтат гуа болон мандаринаар эхэлж, артемисия ургамал, хар чинжүү, тарлан цэцгээр үргэлжилж, тонка шош ба пачули ургамлаар өндөрлөнө.
Дээр дурдсан бүх үнэртнүүд Бишрэлт дэлгүүрийн бүх салбаруудаар борлуулагдаж байгаа.
Bishrelt Department Store Mongolia
Утас: 70128977, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар, Улсын их дэлгүүрийн 1 давхар, Emart их дэлгүүрийн 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт