2017 онд туршиж үзэх үс засалт: Сүлжсэн үс

Төрөл бүрийн үсэнд тохирох сүлжмэл засалтууд

Улирал бүр хүчээ авч эхэлдэг гоо сайхны трендүүдийн гарал үүслийг тодорхойлоход хэцүү. Учир нь тэдгээр трендүүд ихэвчлэн шинээр үүссэн биш, харин эрт дээр үеэс олонд танигдсан шийдлүүд байдаг юм. Тухайлбал сүлжсэн үс үргэлж л загварлаг харагддаг байсан бөгөөд ирээдүйд ч сонгодог хэвээр байх болно. Гэхдээ энэ онд дизайнерууд яг л хоорондоо тохиролцсон мэт нэгэн зэрэг сүлжсэн үстэй загвар өмсөгчдийг тайзнаа гаргалаа. Тэд бидэнд хавар-зун болон намар-өвөл 2017 улирлуудад төрөл бүрийн хэлбэр ба хэмжээтэй сүлжсэн үсээр гоёхыг зөвлөж байна.

 

Ө.Тодгэрэл

2017-06-13, 11:00