Голоороо хоёр хуваагдсан урт чёлк бол бүх цаг үед моданд байсаар ирсэн сонгодог хувилбар юм. Ийм төрлийн чёлк нь урт үстэй хүнд илүү зохимжтой бөгөөд нүүрийг илүү урт, нарийн харагдуулдаг давуу талтай. Жейн Биркин ба Брижит Бардо нарыг жишээ болгон чёлкоо тайруулаарай.
Саяхныг хүртэл буржгар үстэй бүсгүйчүүд чёлк тавихаас эмээдэг, нэг бол ямар чёлк тавихаа мэддэггүй байсан бол одоо зүгээр л байгалиар нь орхисон буржгар чёлк моданд орсноор асуудал шийдэгдээд байгаа билээ. Хэрвээ та буржгар үстэй бол бага зэрэг замбараагүй, өвөрмөц, өхөөрдөм чёлкыг туршаад үзээрэй.
"Каре" хэмээн нэрлэгддэг богино тайралттай үсэнд бичил чёлк маш гоё зохидог. Ерөнхийдөө ийм чёлк нь бүх төрлийн үсэнд тохиромжтой төдийгүй янзлах шаардлагагүй тул арчлахад хялбар байх болно. Marni, Matty Bovan, Antonio Marras зэрэг брэндүүд бичил чёлкыг онцолсон байгаа.
Нүд үл ялиг дарсан, урт, замбараагүй чёлк нь гранж хэв маяг бий болгож маш загварлаг харагддаг. Урт, богино гээд ямар ч үсэнд зохино.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт