Үсний өнгөө бүхэлд нь огцом өөрчлөх шаардлагагүй
Модель Белла Хадид өнгөрсөн оны турш 1990, 2000-аад оны хэв маягийг шингээсэн олон сонирхолтой дүр төрхийг бүрдүүлж, тухайн үеийн загвар болон гоо сайхны чиг хандлагыг эргүүлэн авчирсан гэж хэлж болно. Харин тэрээр хамгийн сүүлд буюу шинэ жилийн баяраар туг үсээ тод улбар шар өнгөөр будан, урдуураа унжуулж үсээ бүхэлд нь будахгүйгээр өнгийг нь хэрхэн өөрчилж болохыг бидэнд харууллаа. Сонирхуулахад энэхүү аргачлалыг өмнө нь Дуа Липа, Кайли Женнер нар цайвар шаргал өнгийн хувилбараар туршиж байсан юм.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Белла Хадид улбар шар өнгийн хиймэл үс зүүж байсан нь түүнд стилиэ өөрчлөх урам зориг өгсөн байх магадлалтай. Супер модель бүсгүйн үсийг стилист Эвани Фраусто хариуцдаг бөгөөд тэрээр мөн Кендалл Женнер, рэппер Lil Nas X болон "Euphoria" цувралын од Алекса Деми нартай хамтарч ажилладаг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт