Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд

Хөмсөг хааччихав аа?

Юуны түрүүнд эрүүл арьс ямар ч улиралд хамгийн гол тренд байх болно гэдгийг онцлох хэрэгтэй байх. Харин нүүр будалтын хувьд гэвэл энэ намар ерөнхий есөн төрлийн нуур будалт ноёрхох болно

Цайруулсан хөмсөг

Нүүр хувиргагчид хөмсгөнд хэтэрхий их цаг зарцуулахаас залхсан бололтой. Олон минутын турш төгс хөмсөг зурах гэж оролдож байхын оронд тэд хөмсгийг бүр мөсөн арилгахаар шийджээ. Доор харуулсан умард зүгийн, хүйтэн төрхтэй бүсгүйн дүр төрхийг бүрдүүлэхийн тулд нунтаг пудр ба гель будгаа хайрлалгүй хөмсгөө цайруулах хэрэгтэй. Илүү хүчтэй эффект гаргаж авахыг хүсвэл уруулаа тод өнгөөр будаарай.

Rochas намар-өвөл 2016; Simone Rocha намар-өвөл 2016

Gucci намар-өвөл 2016

Матт уруулын будаг

Хавар-зуны улиралд дэлгэрсэн матт уруулын будгийн тренд ойрын хугацаанд хашаа ч явахгүй, "моод"-нд хэвээрээ үлдэнэ. Ихэнх загварын тайзууд дээр байгалийн нүүр будалт ноёрхсон ч улаан туяатай уруул эмэгтэй хүнийг үргэлж л чимдэг шүү дээ. Баялаг өнгөтэй матт будгаар уруулаа зоригтой тодруулаарай.

Marni намар-өвөл 2016; Prada намар-өвөл 2016

Омбре будалттай гялгар уруул

Өнгөрсөн жилийн энэ үед цайвар ягаан өнгийн омбре будалт дизайнеруудын шоунууд дээр үзэгдэж эхэлсэн. Хүмүүс энэ трендийг төд удалгүй алга болчих болов уу хэмээн таамаглаж байсан ч Christian Dior ба Louis Vuitton нар намрын шоундаа бараан өнгийн обмре будалтыг онцолсноор трендийг дахин нэг удаа авчирлаа. Тэгэхээр шинэ улирлын омбре будалт илүү готик хэв маягтай, улаан хүрэн өнгөтэй, гялгар бүтэцтэй байх ёстой шүү.

Christian Dior намар-өвөл 2016

Байгалийн нүүр будалт

Өнгөрсөн улиралтай харьцуулбал nude нүүр будалтын чиг хандлага энэ намар бага зэрэг хүчээ алдсан ч, тайзнаас бүр мөсөн буучихаагүй байна. Өнгөгүй уруул өнгөлөгчөөр уруулаа чийгшүүлж, арьсаа байгалийн өнгөтэйгөөр нь үлдээгээрэй. Байгалийн дүр төрхийн хатан хаанаар Алиша Киз тодроод байгааг та саяхан болж өнгөрсөн MTV VMA наадмаас олж харсан байх.

Michael Kors намар-өвөл 2016; Loewe намар-өвөл 2016
Balmain намар-өвөл 2016

Бүтээлч контур

Шинэ улиралд таны дээд зовхи урлагийн бүтээлд зориулагдсан цагаан цаас болж хувирна. Уран сэтгэмжийнхээ дагуу этгээд будалт хийгээрэй.

Giamba намар-өвөл 2016; Fendi намар-өвөл 2016

Тодорхой хүрээгүй уруул

Энэхүү улирлын хамгийн том тренд нь тод улаан, ягаан эсвэл нил ягаан гээд ямар ч өнгөтэй байж болно. Хамгийн гол нь таны уруулын будаг бага зэрэг хайхрамжгүй будагдсан байх хэрэгтэй. Будгаа уруулынхаа гол хэсгээс эхлэн будаж, хүрээ хэсгийг нь тоолгүй орхичиход л болно. Залуухан бас байгалийн харагдана шүү.

Erdem намар-өвөл 2016

Гранж хэв маягийн нүдний будалт

Хөгжилтэй үдэшлэгийн дараа нүүрээ цэвэрлэлгүй унтаад сэрсэн мэт "халтардчихсан" нүдний будаг, бүдүүн зураастай контур зэргийг энэ намар туршиж үзэх зөвшөөрлийг дизайнерууд олгож байна. Гол нь нүүр будалтын трендүүдийг хооронд нь хольж, будалтаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй шүү. Нүд эсвэл уруулынхаа зөвхөн аль нэгийг нь л тод бас этгээд маягаар будах эрх танд бий.

Marc Jacobs намар-өвөл 2016; Giamba намар-өвөл 2016

Hot-smoky

Мэргэжлийн нүүр хувиргагчид сонгодог смоки будалт дээр туршилт хийсээр л байна.  Тэр дундаас Chanel-ын намар-өвөл 2016 шоу дээр анх үзэгдсэн "хаваастай" будалт хамгийн дэгжин бөгөөд өвөрмөц нь юм. Ромбо дүрстэй хээ дарагчийн ачаар хийгддэг энэ будалтыг заавал ч үгүй туршаад үзээрэй.

Chanel намар-өвөл 2016

Дрейпинг

Саяхнаас дахин нэг удаа "моод"-нд орж эхэлсэн (Марк Жейкобсд баярлалаа) 1970-аад оны энэхүү нүүр хэлбэржүүлэх аргачлал энэ намар эрчимтэй дэлгэрэх болно. Бараан туяатай хацар өнгөлөгчийг шанааны дагуу, харин гэгээлэг өнгөтэйг нь хацрынхаа товгор хэсэгт түрхэж, хооронд нь уусгаарай.

Miu Miu намар-өвөл 2016; Lanvin намар-өвөл 2016
Gucci намар-өвөл 2016

Buro.Mongolia

2016-09-07, 13:00

  • Зураг: