Энэ өвөл хэрэгжүүлж болох нүүр будалтын 7 санаа
Энэ зун тоорын өнгөтэй хацар өнгөлөгч, Хейли Биберийн тренд болгосон гүзээлзгэнэ мэт нүүр будалт, тод ягаан өнгийн нүдний тень зэрэг дулаан өнгийн будалтууд зонхилсон билээ. Тэгвэл намар-өвөл 2023 улирлын шоунууд дээр үндэслэн мейкап артист Александра Франц, Ромеро Женнингс нар энэ өвлийн чиг хандлагыг тодорхойлж өгсөн байна.
Энэ өвөл 1960-аад онд өргөн дэлгэрч байсан нүүр будалтын чиг хандлагыг санагдуулам хүйтэн өнгөнүүдийг туршаад үзээрэй. Усан цэнхэр болон нил ягаан өнгийн тенийг бор хүрэн матт уруулын будагтай хослуулан ашиглаарай. Жишээлбэл “Euphoria” цувралын Кат Эрнандесийн дүр тус будалтыг хэрэгжүүлсэн байгаа харагддаг.
Улаан өнгийн уруул ямагт дэгжин, хүчирхэг харагдуулдаг. Харин энэ өвөл цус сорогчийн мэт бараан улаан өнгийг бид туршиж үзэх болно. Та өөрийн арьсанд тохирсон улаан өнгөөр уруулаа будсаныхаа дараа бага зэрэг хар, бараан өнгийн уруул хүрээлэгчийг ашиглан өнцөг хэсгүүдээ тодруулан уусгаж өгөөрэй.
Донжийг нь тааруулчихсан минимал будалт энэ өвөл зонхилох хандлагатай байна. Хэдий минимал гэх нэршилтэй ч энэхүү будалтыг хэрэгжүүлэхийн тулд танаас багагүй хичээл зүтгэл шаардагдах болно. Юун түрүүнд будалтын өмнөх арьс арчилгаагаа сайтар хийж, арьсаа чийгшүүлсэн байх хэрэгтэй бөгөөд кушон ашиглан арьсны өнгөө жигдэлж өгөөрэй. Үүний дараа хөмсгөө зориулалтын гелиэр хэлбэрт оруулан самнаад, уруулдаа бүдэг ягаан өнгөөр туяа нэмж болно.
Prada, ChetLo ордны намар-өвөл 2023 улирлын шоунууд дээр бага зэрэг драматик атлаа сүржин харагдах сормуустай моделиуд тайзнаа алхсан билээ. Энэхүү төрхийг бүрдүүлэхдээ сормуусаа энгийн буддагаасаа 2-3 удаа давхарлан будаж тодотгох ба дараа нь салангид хиймэл сормуусыг төгсгөл болон гол хэсэгт тогтоон хэлбэрт оруулж өгнө.
Өвлийн улиралд хацар даарч, жиндсэнээс болоод амархан улайдаг ч хацар өнгөлөгч ашиглан илүү өхөөрдөм төрхийг бүрдүүлэх боломжтой. Хүйтэн суурьтай бүдэг ягаан, нил ягаан өнгийг сонгон хацрын төв хэсгээс эхлэн шанаа хүртлээ уусгаж өгнө. Мөн хуурай хэлбэрийн хацар өнгөлөгчөөс илүү шингэн, балм бүтэцтэйг сонгож эрүүл, гэрэлтсэн төрхийг бүрдүүлээрэй.
Смоки будалтаар зөвхөн баярын үдэш гоёдог үе ард хоцорчээ. Харин энэ удаа бид өдөр тутамдаа хар смоки будалтаар нүдээ чимж дүр төрхөө бүрдүүлэх болно. Энэхүү будалтын гол анхаарал татах хэсэг нь зөвхөн нүд учир уруул болон хацартаа бүдэг өнгийг сонгож хэрэглээрэй.
Өмнөд Солонгос улсын охид, бүсгүйчүүд lip-tint буюу уруулын тинтийг нүүр будалтдаа ихэвчлэн ашигладаг. Энэ нь уруулыг төрөлхийн мэт ягаан туяатай, гоёмсог харагдуулдаг гэдгээрээ онцлог юм. Уруулынхаа гол хэсэгт тинтээ түрхэн жигд тарааж өгөх ба маш амархан хатдаг тул дээрээс нь тэжээлийн өнгөлөгчийг түрхэж өгөөрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт