Эргэлзээтэй чиг хандлага
Нью-Йоркийн загварын долоо хоног дээр үүссэн нэгэн тренд таны бага насны дурсамжийг сэргээж, ээжийнхээ эртний аксесуарын шүүгээг ухахад хүргэнэ. Учир нь 1990-ээд оны загвар бүрэн утгаараа эргээд моодонд оржээ. Аавуудын өмсөх дуртай байсан үзэмжгүй муухай пүүз, мөр өргөгч, clog гутал гэх зэрэг эргэлзээтэй чиг хандлагуудын эгнээнд бидний 1990-ээд онд зүүдэг байсан том хавчаар элсэн орлоо.
Бүх зүйл Tom Ford брэндийн загварын шоунаас эхэлсэн гэж хэлж болно. Уг шоуны тайзнаа гарсан загвар өмсөгчид бүгд толгойн өргөн туузаар гоёсон нь бидний нүүрээ угаахдаа хэрэглэдэг байсан, үсийг нүүрнээс холдуулах зориулалттай эртний акесуарыг санагдуулсан юм. Харин үүний дараа Prabal Gurung зиг заг хэлбэрийн обручийг онцолж, мөн Alexander Wang арзгар шүдтэй үсний хавчаарыг эргээд cool болгосноор 1990-ээд оны үсний аксесуарын тренд бүр ч илүү байр сууриа баталгаажууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт