Намрын улиралд хэрэгжүүлэх нүүр будалтууд
Наймдугаар сарын эхээр цацагдаж дууссан HBO сувгийн “Euphoria” цувралааc бид орчин үеийн өсвөр үеийнхний амьдралын хэв маяг, хайр дурлал, нөхөрлөлийн тухай олж харсан билээ. Үүний зэрэгцээ “Euphoria” цувралыг өвөрмөц болгосон зүйл нь эргэлзээгүй жүжигчдийн нүүр хувиргалт байсан билээ. Энэхүү цуврал нь зөвхөн загварын тайзнаа л үзэгддэг өвөрмөц бөгөөд этгээд нүүр будалтуудыг энгийн амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг бидэнд харуулсан юм. Үүнтэй холбогдуулан бид “Euphoria” цувралд үзэгдсэн, ирж буй намрын улиралд хэрэгжүүлэх боломжтой нүүр будалтын санаануудыг хүргэж байна.
Том ширхэгтэй саатай будалт
"Euphoria" цувралын гол дүр Ру Беннетийг (Зендая) санагдуулам саатай нүүр будалтыг туршиж үзэхийг хүсвэл Rodarte, Dries Van Noten, Valentino брэндүүдийн намар-өвөл 2019 загварын шоунуудыг эргэн нэг хараарай. Энэхүү будалтыг хийхдээ том ширхэгтэй саа хэрэглэх ба ижил өнгийн нүдний тенийг суурь болгон ашиглана. Сааг зовхиндоо наахдаа саатай будганд зориулагдсан тусгай праймер түрхээрэй.
Өргөн контур ба шигтгээ
“Euphoria” цувралд 1960-аад оны загварын бэлэг тэмдэг болох Твигги, Шэрон Тейт нарыг санагдуулам винтэж уур амьсгалтай нүүр будалт хэд хэдэн удаа үзэгддэг билээ. Будалтыг жижиг шигтгээгээр чимэглэн баяжуулснаар улам сонирхолтой болгох боломжтой. Өдөр тутамдаа жижиг шигтгээ, үдэшлэгт явахдаа том шигтгээ наагаарай.
Өвөрмөц өнгөтэй контур
Ирэх улиралд нүдний контураа зурахдаа тод өнгийн харандаа, тень зэргийг сонгож бүтээлч уур амьсгал оруулаарай. Улаан, ягаан, шар зэрэг тод өнгийн контур сонгож уруул, хацар гэх нүүрний бусад хэсгийг байгалийн хэвээр үлдээх нь тохиромжтой. Харин хөх, улаан хүрэн зэрэг бараан өнгийн контур зурах үедээ хөмсөг, уруул хэсгээ илүү тод өнгөөр будаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт