5 хоногийн дотор хүүхдийнх шиг шинэ арьстай болгох Green Peel эмчилгээ гэж юу вэ?

Олон улсад алдартай цэвэр ургамлын гаралтай гуужуулагч

"5 хоногийн дотор шинэ арьстай болгоно" гэх амлалтыг анагаах ухааны эмч доктор Кристина Шраммек 60 жилийн өмнө өгсөн байдаг. Тэр цагаас хойш өдгөө хагас зуунаас ч их хугацаанд Green Peel гэх ургамлын гаралтай гуужуулагч асуудалтай арьстай бүсгүйчүүдэд гэрэлтсэн, цэвэрхэн, гөлгөр арьстай болоход тусалсаар ирсэн билээ. Хамгийн гол нь найрлагадаа ямар ч химийн орц агуулаагүй гэдгээрээ хамгийн сонор сэрэмжтэй хүний ч сонирхлыг татаж чаддаг энэ эмчилгээ нь Монголд 2016 оноос хойш албан ёсны эрхтэйгээр Brilliance Total Beauty салонд хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол бүсгүйчүүдийн "шинэ" арьстай болох хүсэл улам бүр нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан бид Green Peel гэж яг юу болох, арьсанд хэрхэн нөлөөлдөг, эрсдэлтэй эсэхийг сайтар судаллаа.

Юуны өмнө Green Peel нь 100% байгалийн гаралтай бөгөөд найрлагадаа 10 төрлийн эмийн ургамлаас гадна амин дэмүүд, ферментүүд, эрдэс бодисууд ба ургамлын дааврууд агуулдаг нь бүхэлдээ арьсыг анагааж, эрүүл болгох зориулалттай юм. Өөрөөр хэлбэл гоо сайхны зах зээл дээрх ихэнх пилингүүд хүчлийн тусламжтай арьсны өнгөн давхаргыг гуужуулж, арьсыг эмзэгшүүлэн нимгэрүүлэх эрсдэлтэй байдаг бол Green Peel арьсанд халтай хүчиллэг бодис агуулаагүй цэвэр ургамлын гаралтай тул арьсны бүх давхаргын эсийн түвшинд асуудалд хүрэн үйлчилж коллагены нийлэгжилтийг эрчимжүүлснээр арьсыг эрүүл, булбарай болгодог байна.

Green Peel гуужуулагчийг бүх насны хүмүүс, арьсны бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийлгэх боломжтой. Үүнд нүхжилттэй, бэлцрүүтэй, бохирдож үрэвссэн, сорвижсон, хөгшрөлт явагдаж үрчлээс үүссэн, унжсан, нарны туяанд гэмтсэн, нөсөө толбо болон батгашилт үүссэн гээд арьсны бүх асуудлууд хамрагдана. Мөн хөгшрөлтийн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх байдлаар хийлгэж арьсныхаа залуу, эрүүл төрхийг бүр ч удаан хугацаанд хадгалан үлдэх боломжтой.


Энэхүү ургамлын гуужуулагч нь арьсны өнгөн давхарга дээрх үхэжсэн арьс, үрэвсэж эмгэгшсэн эсүүд, нөсөө толбыг гуужуулан арилгаж, эсийн бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулснаар арьсны нөхөн төлжих явцыг эрчимжүүлдэг юм. Хэрвээ хүний арьс 28 хоногийн дотор өөрөө төлждөг бол Green Peel эмчилгээ энэхүү явцыг эрчимжүүлэн таван хоногийн дотор төлжих боломжийг олгодог гэсэн үг. Түүнчлэн арьсны нүх сүвийг бөглөсөн бохирдол, эд эсүүдийг цэвэрлэснээр батгашилтын асуудалтай тэмцдэг том давуу талтай. Ийм байдлаар Green Peel хийлгэсний ердөө таван хоногийн дараа арьс нөхөн төлжиж хүүхдийнх шиг шинэ арьс бий болох юм.

Одоогоор Green Peel эмчилгээг дэлхийн 60 гаруй оронд, мөн Герман улсад л гэхэд 2000 гаруй клиникт хийж байгаа бөгөөд Европын арьс арчилгаа, эмчилгээний олон шагналыг жил дараалан хүртсэн байдаг.

Green Peel эмчилгээний үндсэн гурван төрөл

Green Peel Fresh Up - Өнгө, тэжээлээ алдсан арьсыг сэргээнэ

Арьсны өнгийг нэгэн жигд болгон чийгшүүлж, цусны эргэлтийг сайжруулж, гэрэлтсэн, шинэхэн арьстай болоход туслах зөөлөн эмчилгээ. Арьсны өнгөн давхаргыг гуужуулахгүй.

Green Peel Energy - Хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгаж арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна

Сорвижсон, хөгшрөлтийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн, нарны туяанд гэмтсэн, арьсны гадаргуу тэгш бус болсон, нөсөө толбо үүссэн нөхцөлд хийлгэхэд тохиромжтой. Арьсыг бага зэрэг гуужуулна. Уг эмчилгээнд жилд хэд, хэдэн удаа орох заалттай бөгөөд арьс мэдэгдэхүйц хэмжээнд илүү гөлгөр, зөөлөн, эрүүл, цэвэрхэн болно.

Green Peel Classic - Шинэ арьстай болгоно

Green Peel гуужуулагчийн хамгийн алдартай, эрчимтэй, өндөр үр дүнтэй эмчилгээ болох Green Peel Classic нь арьсны өнгөн давхаргыг гуужуулж таван хоногийн дотор шинэ арьстай болгоно. Хөгшрөлт явагдаж суларсан арьс болон батгашилт, нүхжилт, сорвижилт болон нөсөө толбо үүссэн асуудалтай арьсанд хамгаас тохиромжтой бөгөөд дээрх хоёр төрлийн эмчилгээтэй харьцуулбал арьс ихээр гуужна. Эмч тусгай ургамлын нийлмэл ашиглан арьсанд даралттай массаж хийснээр цусны эргэлт сайжирч, арьсанд очих хүчилтөрөгч, тэжээл нэмэгдэж, арьс нөхөн төлжиж, шинэчлэгдэх болно. Тус эмчилгээнд хамрагдсаны дараах таван хоногийн хугацаанд арьсны өнгөн давхарга бага зэрэг хавагнаж, чимчгэнэж, улайх ба бага багаар гуужиж эцэст нь бүхэлдээ нөхөн төлжиж шинэ арьс гарч ирэх юм.

Энэ дашрамд дурдахад Dr. med. Christine Schrammek Kosmetik брэндийн албан ёсны хамтрагч болон сургалтад хамрагдаж, тусгай мэргэжилтнүүд бэлтгэн Монголдоо эмчилгээ хийж буй Brilliance Total Beauty салон Green Peel гуужуулагчаас гадна Кристина Шраммекын боловсруулсан бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор нэвтрүүлдэг байгаа. Тэд энэ оны есдүгээр сарын 30-нд Монгол улсад хоёр дах удаагаа зохиогдсон Dr. med. Christine Schrammek брэндийн олон улсын мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдаж анагаах ухааны доктор Жасмины удирдамж дор Green Peel гуужуулагчийг хэрхэн батгатай болон эмзэг арьсанд хийх аргачлалд суралцаж, гоо сайхны салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн технологи, сонирхолтой арга техникүүдтэй танилцжээ.

Анагаах ухааны доктор Жасмин

Dr. med. Christine Schrammek Kosmetik брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Т.Золзаяа

Dr. med. Christine Schrammek брэндийн олон улсын мэргэжилтэн бэлтгэх сургалтын үеэр

 

Brilliance Total Beauty Salon Mongolia

Хаяг: ХУД, Khan Hills хотхон, 533

Утас: 98004006

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2019-11-06, 09:00