Төмөрлөг эффекттэй, логотой ба минимал дизайнтай будалтууд
Төмөрлөг эффекттэй
Энэ оны хамгийн алдартай будалтаар төмөрлөг эффекттэй маникюр тодорсон. Алтан, мөнгөлөг, эсвэл тод өнгийн төмөрлөг туяатай будалтуудыг туршаад үзээрэй.
Сар хэлбэрийн
Шинэ төрлийн саран будалт сүүлийн улирлуудад улам бүр хүчээ авах боллоо. Хамгийн гол нь сар хэлбэрийг хумсныхаа дунд хэсгээс эхлэн будаж, өргөн болгох хэрэгтэй. Мөн заавал нэг өнгийн будаг сонголгүйгээр, олон төрлийн өнгө хослуулж болохыг бүү мартаарай.
Цэнхэр өнгийн
Хэрвээ хувцас дизайн болон нүүр будалтын салбарт улаан өнгө тренд болж байгаа бол, маникюрт цэнхэр өнгө голчилж байна. Тод, бараан, эсвэл бүүдгэр гээд дурын туяагаа сонгоорой.
Логотой
Balenciaga ба Marc Jacobs-ийн загварын шоу дээрх моделиуд хумсан дээрээ брэндүүдийн нэр болон логог зуруулсан нь энэ улирлын тренд болж хувирлаа. Дуртай брэндийнхээ логог эсвэл хүссэн зүйлээ хумсан дээрээ бичиж, уг чиг хандлагатай нэгдээрэй.
Арьсны өнгөтэй
Хумсаа цэмцгэр харагдуулах хамгийн хялбар аргуудын нэг бол арьсны өнгөтэй будаг сонгох юм. Энэ будалт нь аль нэг улирал, он жил гэлтгүй, бүх цаг үед сонгодог хэвээр байх болно.
Хумсны доод хэсгийн арьсыг будах аргачлал
Сонирхолтой маникюр хийлгэхийг хүсвэл зөвхөн хумсаа будаад зогсолгүйгээр доод хэсгийн арьсыг нь бас дурын хэлбэр дүрсээр чимээрэй.
Минимал
Нарийн зураас бүхий минимал будалт энэ улирлын шилдэг шийдлүүдийн нэгээр тодорлоо. Мөн энгийн хар эсвэл цагаан өнгийн будалт эрэлттэй хэвээр байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт