Стробинг: Нүүр будалтын шинэ тренд

Шинэ жилийн үдэшлэгт тохирох шилдэг мейк-ап

Нүүр будалтын хамгийн том тренд болсон стробинг шинэчлэгдлээ

Одоогийн байдлаар хүмүүс стробинг буюу хайлайтер ашиглан нүүрийг гэрэлтүүлдэг аргачлалаас бага зэрэг залхсан байгаа. Гэвч энэ бол 2016 оны хамгийн том тренд байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Хадид эгч дүүс болон Ким Кардашьяны ачаар анх хүчээ авсан энэхүү трендийг шинэ түвшин рүү шилжүүлж, илүү сонирхолтой болгох боломжтой юу? Үүнд мэргэжлийн нүүр хувиргагчид аль хэдийнэ шинэ шийдэл олжээ.

M.A.C Cosmetics-ын ахлах нүүр хувиргагч Риган Рабанал нүүрнийхээ хэлбэрийг гялалзсан стробинг аргачлалаар тодотгохыг санал болгож байна. Риган эхлээд стробинг хийхэд зориулсан гялалзсан бүтэцтэй суурь крем түрхэж, дараагаар нь сонгодог хайлайтер ашиглаж, эцэст нь хайлайтер түрхсэн хэсэгтээ жижиг ширхэгтэй саа давхарлахыг зөвлөлөө. Энэхүү шинэ маягийн стробинг аргачлалаар шанаа, дээд уруулын хонхорхой хэсэг ба дээд зовхио тодотгож болох юм.

Уг будалтыг мөн хайлайтергүй гүйцэтгэх боломжтой. Үүний тулд суурь кремээ түрхэж, гялалзсан сааг давхарлахад л хангалттай. "Том ба жижиг хэмжээтэй сааг хослуулан ашиглаж, омбре эффект гаргаж аваарай. Хамгийн гол нь өнгийн зохицлыг анхаарах хэрэгтэй" хэмээн Риган ярьсан байна. Шинэ жилийн үдэшлэгт зориулан туршилт хийгээд үзээрэй бүсгүйчүүд ээ.

Buro.Mongolia

2016-12-15, 15:00

  • Зураг: