Саатчи Галерей дахь шинэ үзэсгэлэн

Нэгдүгээр сарын 13-наас

Лондон дахь орчин үеийн урлагийн галерейд зөвхөн бүсгүйчүүдийн хийсэн бүтээлийг танилцуулах Champagne Life нэртэй үзэсгэлэн нээгдэнэ

Урлагийн ертөнцөд Саатчи Галерейн эзэн гэдгээрээ илүү танигдсан Чарьлз Саатчи олон гайхамшигтай зүйл бүтээсэн нэгэн. Түүний галерейд нэгдүгээр сарын 13-наас эхлэн зөвхөн эмэгтэй уран бүтээлчдийн туурвисан бүтээлийг дэлгэх "Champagne Life" нэртэй үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд олон орны, 14 эмэгтэй уран бүтээлч оролцох юм. Галерейн төлөөлөгчдийн хэлж буйгаар орчин үеийн урлагийн ертөнцөд эмэгтэй уран бүтээлчид идэвхитэй байгаа ч тэдний уран бүтээл эрэгтэй уран бүтээлчдийнхтэй харьцуулахад илүү бага үнэлэмжтэй байдаг гэлээ. Жишээ нь, томоохон дуудлага худалдааны борлуулалтын зөвхөн 8% нь эмэгтэй уран бүтээлчдийнх байдаг аж. Эрчүүдийн бүтээлээс хамгийн өндөр үнээр зарагдсан Жефф Кунсын уран баримал 58 сая долларт хүрч байсан бол харин эмэгтэй уран бүтээлч Яёй Кусамагийн бүтээл хамгийн өндөр үнээр буюу 7 сая доллараар зарагдаж байжээ. Үзэсгэлэнг зураач Жулиа Вахтелын Champagne Life зургийн нэрээр нэрлэсэн бөгөөд гуравдугаар сарын 6-ныг хүртэл олны хүртээл болно. 

Mequitta Ahuja. Rhyme Sequence: Wiggle Waggle, 2012
Seung Ah. Paik Autolandscape, 2012—2013
Julia Wachtel. Champagne Life, 2014
Soheila Sokhanvari. Moje Sabz, 2011
Alice Anderson. Fort Da, 2011
Stephanie Quayle. Two Cows, 2013

Б.Амина

2016-01-09, 12:00

  • Зураг: