Сонирхолтой дизайны төсөл: Эможигоор дамжуулан ёс заншлаа сурталчилсан нь

Монголын соёлыг харуулсан эможи хэрхэн харагдах бол?

1999 онд Японы уран бүтээлч Шигетака Куритагийн бүтээж байсан эможи гэх зүйл өдгөө бидний харилцааны чухал хэсэг болтлоо хөгжиж, бид жил бүр танилцуулагдах шинэ эможиг тэсэн ядан хүлээдэг болжээ. Тэр ч бүү хэл эможи нь бидний сэтгэл хөдлөл, сонирхлыг илэрхийлэхээс гадна соёл, ёс заншлыг бусдад, олон улсад таниулах хэрэгсэл болтлоо хөгжсөнийг нэгэн дизайны төсөл баталлаа.

Тодруулбал Африк тивийн Кот-Дивуар улсаас гаралтай залуу дизайнер О'Плеро Гребет “Zouzoukwa” хэмээн нэрлэсэн эможи цуглуулгаа танилцуулсан нь олны анхаарлыг татаад байна. Африкын соёл, ёс заншил болоод орчин үеийн африкчуудын амьдралыг 370 гаруй эможигоор дүрслэн өгүүлсэн “Zouzoukwa” дизайны төслөө тэрээр 2018 онд эхлүүлжээ. Zouzoukwa гэдэг нь Бете үндэстний хэлэнд зураг гэх утгыг илэрхийлдэг байна. “Өдөр бүр шинэ эможи бүтээнэ” гэх амлалтыг өөртөө тавьж төслөө эхлүүлсэн Гребетийн “Zouzoukwa” эможи цуглуулга WhatsApp-д байршсан даруйдаа 100 гаруй мянган удаа татагджээ. Одоогийн байдлаар түүний бүтээсэн эможи цуглуулга албан ёсны эможигоор бүртгэгдээгүй байгаа ч The Unicode Consortium байгууллагаас зөвшөөрөл авч чадвал iOS, Android зэрэг үйлдлийн системд нэвтрүүлэх боломжтойг Designboom сэтгүүлд онцолжээ.

Хэрэв Монголын ёс заншил, соёлыг харуулсан эможиг бүтээвэл хэрхэн харагдах бол?

Buro.Mongolia

2020-02-05, 13:48