Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Олон нийтийн харилцааны цахим хуудасны зурвас өөрөө уран бүтээл болсон нь
Ай Вей Вей Twitter-ийн зурвасыг урлагийн бүтээл хэрхэн болгох талаар санаа зовсонгүй. Харин“Архив” нэртэй бүтээлээрээ шууд биелүүлжээ.
"Архив" хэмээх уран бүтээлд Ай Вей Вейгийн Хятад хэл уруу орчуулагдаж, цагаан будааны цаасан дээр хэвлэгдсэн жиргээнүүд бий. Тэрбээр хэлж буй бүхнээ өөрийн уран бүтээлийн ертөнцийн нэгэн хэсэг нь гэдэг итгэдэг хүмүүсийн нэг бололтой. Үүнийг батлах түүний 2009-2013 он хүртэлх санаа бодлууд нь багагүй овортой болжээ. Зураач Хятадын хуучин уламжлалт зүйлийг орчин цагийн олон улсын зүйлтэй холбож ёжилж байгаа нь харагдлаа. Twitter-ийн дүрмээр 140 тэмдэгтэнд багтах ёстой санаа бодлууд жинхэнэ уран бүтээл болж хувирахдаа философийн сургааль мэт санагдана. Эдгээр сургаалт жиргээнүүдийг шинэ Уэльсэд "Зүүн зүгт мордох нь: Жин ба Брайн Шерманы орчин үеийн Азийн урлагийн коллекци" хэмээх үзэсгэлэнд дэлгэжээ.
Олон нийтийн харилцааны цахим хэлбэрийг тэмдэглэх өдөр 6-р сарын 30-нд болсон ба Ай Вей Вейгийн бүтээл энэ жил цагаа олж олон нийтэд дэлгэгдсэн байна.
2015-07-09, 08:01
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт