Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Орчин үеийн урлаг
Дуудлага худалдааны Phillips танхим Ле Корбюзье, Виллем де Кунинг, Яой Кусама, Александр Колдер, Жон Чемберлен болон бусад зураач, уран барималчдын бүтээлийг дуудлага худалдаанд оруулжээ
Орчин үеийн урлагийн бүтээлийн дуудлага худалдаанд Аниш Капур, Рой Лихтенштейн, Микеланжело Пистолетто, Жиоржио де Кирико, Кацуо Шираг болон бусад туурвигчдын 52 уран бүтээлийг багтаажээ. Виллем де Кунингийн 1977 онд зурсан "Untitled XXVIII" бүтээл худалдааг тэргүүлж, 11 сая 365 мянган доллараар зарагдсан байна. Солонгосын модернист Ли Уфанийн 1979 оны бүтээл урьдчилсан үнэлгээнээс өндөр буюу 749 мянган долларын үнэ хүрчээ. Мөн Их Британийн уран барималч Хенри Мурын 1966 оны "Torso" бүтээлийг 1 сая 85 мянган доллараар худалджээ.
Дуудлага худалдаанд Маурицио Каттеланы онцгой бүтээл болох "Frank and Jamie" 1 сая 205 мянган доллар, Рой Лихтенштейны "Face" бүтээл 3 сая 973 мянган доллар, Ле Корбюзьен "Femme rouge et pelote verte" бүтээл 4 сая 645 мянган доллараар тус тус зарагдсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт