“Жаклин де Рибегийн загварын урлаг” үзэсгэлэн Метрополитен музейд

Бэлтгэл ажил ундарсаар

Метрополитен музей хамгийн загварлаг эмэгтэйчүүдийн жагсаалтанд олон орж байсан Жаклин де Рибегийн тухай үзэсгэлэн нээхээр зэхэж байна

Хэрэв Ив Сен-Лоран, Валентино, Ги Ларош нар түүнийг өөрсдийн урлагийн тэнгэр гэж нэрлэж байгаа бол үүний цаана нэг онцгой зүйл байх ёстой. Жаклин де Рибегийн хувьд харин ийм байдал шинэ зүйл биш бөгөөд энэ намар Метрополитен музейд нээгдэх түүнд зориулсан үзэсгэлэн үүнийг батлах болно. Хувцасны Институтын эрхлэгч Гарольд Кода францын язгууртан бүсгүйн кутюр өмсгөлөөр дүүрсэн цуглуулганаас нь үзэсгэлэнд тохирохыг нь ялгахын төлөө хэдэн сар заржээ. Гайхалтай тансаг мэдрэмжтэй энэ эмэгтэй удаан хугацаанд өөрөө загвар зохион бүтээгч болохыг хүсч байжээ. Тэрбээр бодсоноо 1980-аад онд хэрэгжүүлж өөрийн коллекцио шууд Парис болон Нью-Йоркод танилцуулжээ. Үзэсгэлэн хэдийгээр үдшийн даашинзуудыг илүү сонгон үзүүлэх ч Жаклин де Рибегийн өдөр тутмын хувцаснуудаас ч тавигдах юм байна. Түүний өмсөх дуртай Giorgio Armani, Pierre Balmain, Valentino гэх брэндүүдийн даашинзууд ба жинс, сул нэхмэл цамцнууд ч үзэсгэлэнд орох гэнэ.

"Жаклин де Рибе: загварын урлаг" үзэсгэлэнг Метрополитенд 11-р сарын 19-нөөс ирэх оны 2 дугаар сарын 21-нийг дуустал үзэж, сонирхож болно.

Жаклин де Рибе, 1985

 

2015-07-13, 17:27

  • Зураг: Buro 24/7 Russia